1 НАС 5 САРТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ

2016-10-17  

Хөвсгөл аймгийн Ар булаг сумаас баруун тийш 30 км-т шороон замд H.Porter маркийн авто машины жолооч М явган зорчигч 1 нас 5 сартай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ЗЦГ-ын Жижүүрийн Шуурхай Удирдлагын Төвд нийт 741 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын 589 дуудлага бүртгэгдсэн бол гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 23 бүртгэгдэж, 38 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6 байсан бол сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 5 хүүхэд зам тээврийн осолд өртсөн гэж мэдээллээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 107 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хонгороо:Хөдөө хотгүй адил болжээ. Аймаар мэдээ байна 2016-10-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?