СОНГУУЛИЙН ДҮНГ 23.00 ЦАГТ ГАРНА

2016-10-18  

Орон нутгийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Энэ удаагийн сонгуульд 21 аймгийн 1603 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох бөгөөд энэ мандатын төлөө 15 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. 

Ү.Ганболд : “Энэ удаагийн сонгуульд урьдчилсан байдлаар 910 мянган сонгогч саналаа өгнө. Нийслэлийн хэмжээнд нийт 398 санал авах хэсэг ажиллаж байгаа бөгөөд . сонгуулийн тухай хуулийн дагуу нэг хэсэгт 3000 сонгогч байхаар тооцсон. Сонгуулийн үеэр аюулгүй үйл ажиллагааг хангах үүднээс бүх санал авах байранд шаардлагатай тоног төхөөрөмж, хяналтын камерыг байрлуулж өгсөн” гэлээ. 

Урьдчилсан байдлаар 1000 орчим иргэн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргасан байна. Уг ажлыг санал авах байрны ажилчид өөрсдөө зохион байгуулж санал авахаар болжээ. СЕХ-ны гаргасан зөвлөмжийн дагуу сонгуулийн сонгуулийн ирцийг 12.00 17.00 22.00 цагуудад гурван удаа улсын хэмжээнд зарлаж Сонгуулийн эцсийн дүнг 23.00 цагт буюу тухайн өдөртөө багтааж гаргана гэж тооцоолоод байгаа юм байна.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ooooo:shudarga l songuuli boloosoi 2016-10-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?