Энэ сарын 12-13-нд шилжих шөнө “Хархорин худалдааны төвийн” нэгдүгээр давхарт байрлах алт, мөнгөн эдлэлийн тасагт хулгайч орж эд зүйл алдагдсан гэсэн мэдээллийг цагдаагийн албан хаагчид авч шалгахад тус төвд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн лангууны цоожийг эвдэж монетон ээмэг, бөгж, гинж, шүрэн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний зүйл алдагдсан байжээ.
Цагдаагийнхан хэргийн дагуу шалгахад БГД-ийн 4-р хороонд оршин суух 24 настай эрэгтэй Б гэгч бусадтай бүлэглэн тус хэргийг үйлдсэнийг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Иргэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөршийн хяналтыг сайжруулах, гэмт хэргийг цаг алдалгүй цагдаад мэдээлэх, аж ахуй нэгж байгууллагууд хяналтын камер, дохиолол, хамгаалалттай болохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
А.ГАНТУЯА