Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

БИ ДИПЛОМГҮЙ "АМЬТАН"

2016-01-30  

  Би дипломгүй "хүн". Тэгэхээр өөрийгөө хүн гэх үү, юу гэх вэ? Диплом байтугай хүнд үзүүлчих олигтой сертификат ч байхгүй "АМЬТАН". Эрх биш жолооны үнэмлэх л байна. Шалгалтыг нь бор зүрхээрээ өгөөд авсан үнэмлэх минь. Аа тийм, хэдэн жилийн өмнө Энэтхэгт 3 сарын компьютерийн хэрэглээний программ, IT курс төгссөөд сертификат авсан юм. Харин түүнээ хаана хийснээ огт санахгүй байна. Ер тэр IT сертификатын хэрэг болно ч гэж бодоогүй. Харин компьютерээ эзэн хүн шиг бүрэн эзэмшиж, хэрэглээний гол гол программуудыг гартаа оруулж авах нь л чухал байв. Энэ чинь миний өдөр тутам хийдэг ажилд минь амин чухал хэрэгтэй мэдлэг, ур чадвар шүү дээ. 

20 жилийн өмнө дээд сургууль төгссөн минь бол харин гарцаагүй үнэн л дээ. Сүүлчийн шалгалтыг нь хүртэл явсан юм. Гэхдээ аар саархан юмнаас болоод дипломоо аваагүй. Ер нь авъя ч гэж хөөцөлдөөгүй. Залуу ч, бардам ч байж. Дипломтой, дипломгүй болчихно доо л гэж бодсон хэрэг. Өөрийгөө диплом төдийхнөөр үнэлнэ гэж юу байхав гэж бардамнасан нь тэр. 20 жил өнгөрчихөж, болоод л ирсэн шиг... 
Эсвэл болохгүй яваа юм болов уу? Энэ хугацаанд жолооч, ачаа ачигч, сурвалжлагч, хэвлэлийн төлөөлөгч, албаны дарга, газрын дарга, цэвэрлэгч, аяга угаагч, зөөгч, бууз чимхэгч, сонины ерөнхий эрхлэгч, барилгачин, мужаан, дээд сургуульд багш, кассчин, Ерөнхий редактор, тусгай сурвалжлагч, агентлагийн орлогч дарга, хэвлэлийн газрын редактор гээд зүсэн зүйлийн ажил хийжээ. Аль нь ч надаас диплом нэхэж байсангүй, дипломгүй гээд ч би гологдож байсангүй. Харин ч хариуцсан ажлаа, хүлээсэн үүргээ хэний ч өмнө нүүр улайхааргүй биелүүлж ирсэн. Үүнийгээ бол бардам хэлнэ, хүмүүс ч батална. 
Ганцхан удаа л надад диплом хэрэг болсон. Удирдлагын Академид тодорхой хөнгөлөлттэй суралцах боломж олдов. Гүйгээд очтол бакалаврын диплом нэхдэг юм. Төгссөн сургууль руугаа гүйх гэснээ гэнэтхэн өөрийгөө диплом төдийхнөөр үнэлүүлж буйгаа хүлээн зөвшөөрсөн мэт санагдаад, өнөөх бардам зан гозолзон босч ирээд больчихож билээ. Тэгээд ч Академид суух сонирхол төдий л байгаагүй юм даг. Тэнд сууна гэдэг бөөн ядаргаа. Тэгснээс зав зай гарвал Блокийн шүлгийн номыг тэвэрч, монголынхоо гайхам түүхийг ухаж хэвтэх минь... Залуугийн гоомой явдал гэх үү дээ? 
Аа тийм, саяхан нэг удаа дипломын тухай жижигхэн яриа бас болсон юм байна. Өнгөрдөг хавар нэгэн дээд сургуулийн захирал найз маань ярьж байна. "Үгүй чи, гэртээ дэмий хэвтэж байхаар, манай оюутнуудад лекц уншиж өгөөч. Өрнө, дорнын болон монголын утга зохиолын талаар. За тэгээд түүх, сэтгүүлчийн ур чадвар, редакторлох арга зүй. Ер аль нь ч байсан болно. Оюутнуудад маань, ялангуяа чиний сэтгүүлчийн туршлага хэрэгтэй" гэж байна. Эдгээр хичээлийн аль нь ч надад боломжийн санагдана. 2000 оны үед хувийн дээд сургуульд яг эдгээр сэдвүүдээр хичээл заасан болоод гүйж л явсан. Тэр үеэ бодвол, ялангуяа редакторлох аргазүй, бичлэгийн ур чадварын талаар залууст хэлээд өгчих туршлага бишгүй хуримтлагджээ. Мөн уран зохиолын талаар бол хаана ч, хэний ч өмнө нүүр улайхгүй. Бардам хэлнэ дээ. Түүхийг бол нэг муухан халтар хултар хэлээд байх. Тийм ч хангалттай сайн биш. Тэгээд найздаа хэллээ. "За хөгшинд чинь ямар ч диплом байхгүй шүү. Диплом байтугай олигтойхон сертификат ч үгүй. 2000 оны үед бол болоод байдаг байлаа. Одоо болохгүй болчихсон юм биш үү. Мастераас дээш цолтон л их, дээд сургуульд хичээл заадаг заавар журам мөрдөгдөж байгаа. Хожим хоёулаа хуйвалдсан хэргээр АТГ-т очоод яах вэ?" гэлээ. 
Нэг хэсэг би өөрөө ажил олгогч болж, сар бүр л элдэв сайхан алт мөнгөн саатай диплом, ромбо гялалзуулсан залуус ажилд орохоор над дээр ирдэг болов. Ихэнх нь дипломоо гол шалгуур үзүүлэлт хэмээн надад эрхэмлэн барина. Зарим нь бүр час улаан диплом ширээн дээр минь жишүүхэн шидчихээд, "Намайг ажилд авахгүй хаачдаг юм" гэсэн янзтай дээгүүр шилбэлзэнэ. Харин би огт өөр зүйлийг буюу чадвар, бас дахин чадвар, бас хамт олонч чанар, хийж бүтээх эрмэлзэл, ажилдаа дурлах хүслийг нь харж ажилд авдаг байлаа. Би өөрөө дипломгүйдээ ч ингэж хандаж байсангүй, үнэхээр ажил олгогчдийн хувьд гол шалгуур бол чадвар. Диплом нэг үзүүлэлт мөн үү гэвэл гарцаагүй мөн. Гэхдээ баталгаатай биш, нэг үе чинь хуурамч дипломтонгууд их олон байлаа шүү дээ. Хэдэн төгрөг өгөөд л бакалавр, мастер, доктор болчихно. Бүр том том сайд, дарга болно, цаашлаад УИХ-д ороод суучихсан нь ч бий. Бас зөвхөн дүнгийн хойноос хөөцөлдөгч, хэлбэрдэгчид тэрхүү гоё гоё дипломны ард олноороо нуугдаж байдаг юм. Тиймээс алтан хээтэй, цул А-гаар дүүрсэн дипломонд хууртаж ер болохгүй. Ажил олгогч өөрөө л хохирч, зовлонг нь өөрөө л үүрдэг.
Дээр дурдсан есөн шидийн ажил хийж явахдаа, дипломгүй ч өргөн их мэдлэгтэй, мэргэжилдээ бол ямар ч доктор, мастераас илүү жинхэнэ мэргэшсэн туршлагатай хүмүүстэй бишгүй л таарч учирч явав. Олны мэдэхээс Ц.Намхайнямбуу баатар байна. Зарим хүмүүс шоолдог л юм. Боловсролгүй хоньчин энэ тэр гээд. Тэгвэл энэ хүний их ухаан, цэгцтэй сэтгэлгээ, уншсан мэдсэний хажууд бол "ичмээр дамшиг" гэчихмээр дипломтнууд хар мянгаараа бий. Н.Нагаанбуу ах байна. Зарим нь хэлдэг л юм, шинжлэх ухаанч биш, фантази ихтэй гэх мэт. Гэвч олон ч доовтор моовтортой харьцуулах аргагүй их зүйл хийж бүтээж, ардаа арвин сайхан бүтээлийн өв үлдээгээд одов доо. Хойч үе нь судалж нээх зүйлс ч тэр дотор бий.
Нэг чиглэлээр диплом авсан ч, бүр таг өөр зүйлд мэргэшчихсэн хүн ч бий. Жишээлбэл манай хүн байна. Эрхүүгийн хууль, МУИС-ийн хууль төгссөн, манийхаа хажууд сүрхий өнгөлөг хоёр ч ромбо, дипломтой. Гэвч өдгөө тэр талаараа бол бүр тагийн таг. Тиймээс тэр сүрхий дипломонд нь хууртаад манай хүнийг ажилд авсан хуулийн ямар ч байгууллага ноцтой хохирол амсана гэдгийг би батлан хэлнэ. Харин уран зохиол, орчуулгаар бол ямар ч дипломгүй атлаа ямар ч том дипломтонгуудаас огт дутахгүй мэднэ, чадна. Бас хийж бүтээлээ. 16 роман, 30 гаруй тууж бүхий 80 гаруй ном, нийт 14 000 орчим нүүр буюу 880 хэвлэлийн хуудас орчуулчихсан хүнийг юм хийгээгүй гэх үү? Орчуулагчийн дипломгүй учраас энэ хүний орчуулгыг орчуулгад тооцохгүй гэх үү? Харин уран зохиолчийнх нь чадварын тухай тэр мэргэжлийн хүмүүс нь хэлж ярина биз.
Тэгэхээр диплом бол номер нэг, нэн чухал шалгуур үзүүлэлт мөн эсэхэд би ихээхэн эргэлзэж байна. Эргэлздэг учраас л дипломгүй өөрийгөө өдий хүртэл "ХҮНИЙ ЗЭРЭГТ" тооцсоор иржээ.
Гэхдээ мэдээж хэрэг дипломыг, системтэй боловсролыг үгүйсгээгүй. Түүх ухаж суухад өөрт яах аргагүй судалгааны арга зүй ихээр үгүйлэгдэж буйгаа мэдэрдэг. Ч.Далай хэмээх их хүмүүний өвдөгт нь мөргөн байж хэдэн удаа зөвлөгөө авч байснаас өөрөөр түүхийн талаар ямар ч системтэй боловсролгүй хүн билээ, би. Гарт таарсан бүхнийг л уншсан.
Хувь хүн системтэй боловсрол эзэмшихийн чухлыг нуршин өгүүлээд баршгүй. Өнөө үр хүүхдээ сайн боловсролтон болгохсон гэж байдгаараа хичээж явна. Дүү нар болон шавь нартаа ч суралцахыг байнга ятган өгүүлдэг билээ. Гэхдээ дипломны төлөө сурдаггүй юм шүү, мэдлэгийн төлөө, чадварын төлөө, танин мэдэхүйн төлөө суралцдаг юм шүү гэж ямагт хэлдэг.
Үр дүнтэй, оновчтой, уян хатан атлаа тууштай бодлого бүхий боловсролын систем бол улс орны хөгжлийн, ард түмний сэргэн мандлын амин чухал түлхүүр. Монголынхоо дунд болон дээд боловсролын системийн шинэчлэл, чанарын талаар сэтгэл санаа зовинон, хэр хэмжээндээ олон удаа бичиж, сонин хэвлэлд нийтлүүлж байв. Би өөрөө дипломгүй гээд дипломийн боловсрол руу, дипломтон руу нэг ч удаа хялалзаж байсангүй. Гэхдээ л дахин хэлэхэд диплом бол хамгийн чухал нь биш шүү.


БЭЛТГЭСЭН : Б.НОМИНЧИМЭД  / НИЙТЛЭЛЧ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Яригддаггүй нэгэн:Дипломгүй нь асуудал биш. Дипломтой гээд худлаа бүлтэрдэг нь асуудал юм биш үү. Арван жилийн хүүхдүүдийн тархийг уран угааж байсан шигээ бидний тархийг угааж байсан байна аа гээд 10 жилийн дараа ярихаас айж байна. 2016-01-30
Доорхтой санал нэг байна:Дипломондоо биш ш дээ хурал ярьж хуурсандаа байна 2016-01-30
zochin:anket ch zuw bugluj chaddagui hun gdgt asuudal n bgn. iim engiin bolowsrolgui hun huuli batlah deed baiguul****d baihad yaj zuw shiid gargah um. heldeg yaridag zuil n zuw zuitei ch enenees ilu bolowsroltoi hun suusan bol iluu unen zuil olniig yarih bsnd asuudal bna daa. 2016-01-30
zochin:diplimgui gedeg deer bol asuudal bhgui zuvhun diplomtoi gej hudlaa yrisaar undurt hurch chadsan ni l aimshigtai bna. Itgeh itgel er alga daa 2016-01-30
Mongol:Er ni diplomtoi diplomgui boldog um gedeg uhuulga baij bolohgui. Mongoliig bolovsroltoi setgeltei humuus hugjuulne. Iim buruu setgelgee huuhed zaluust ugch herhevch bolohgui. Ganbaatariin huvid bol tur tushij yavaa hunii huvid hudal yarisan ni hamgiin buruu. Jiriin hun bsn bol yahav... 2016-01-30
hahaha:Diplomgui bh n gol bish diplomtoi gj hudlaa ****ah n asuudal 2016-01-30
би:4 Жил сурахгүйгээр инженер болооч.хүн төлөвшдөг юм.10 жил сурахгүйгээр үсэг сурсан бол болно гэж бодоо юу поп та нараа. 2016-01-31
ДИПЛОМ Л ГЭРЧИЛНЭ:Тухайн салбарыг судалж мэргэшсэн эрдэмтэн, багш нараар хичээл заалгаж, өөрөө хэдэн жил, мөнгөө заран хичээнгүйлэн тэр эрдмээс нь суралцаж, сурсан эрдмээ шалгуулж тэнцсэн гэдгийг батлах зүйл бол Боловсролын гэрчилгээ буюу Диплом. Бүх улс орон үүнээс өөр нотлох арга систем одоогоор олоогүй, зөвхөн үүнийг л ашиглаж байна. Та мэргэжлийн хүн гэдэг гэрчилсэн болохоор л эмч гэж итгэн хүүхдээ, өөрсдийгээ үзүүлж, барьсан байшинд амьдарч, угсарсан машиныг чинь худалдаж аван унаж байна. Би эдийн засаг санхүүгээр мэргэшсэн, компанийг чинь удирдаад амжилтад хүргэнэ гэж хэн ч хэлж болно. Шалгах анхны хэмжүүр л Гэрчилгээ. 2016-01-31
ДИПЛОМ Л ГЭРЧИЛНЭ:Тухайн салбарыг судалж мэргэшсэн эрдэмтэн, багш нараар хичээл заалгаж, өөрөө хэдэн жил, мөнгөө заран хичээнгүйлэн тэр эрдмээс нь суралцаж, сурсан эрдмээ шалгуулж тэнцсэн гэдгийг батлах зүйл бол Боловсролын гэрчилгээ буюу Диплом. Бүх улс орон үүнээс өөр нотлох арга систем одоогоор олоогүй, зөвхөн үүнийг л ашиглаж байна. Та мэргэжлийн хүн гэдэг гэрчилсэн болохоор л эмч гэж итгэн хүүхдээ, өөрсдийгээ үзүүлж, барьсан байшинд амьдарч, угсарсан машиныг чинь худалдаж аван унаж байна. Би эдийн засаг санхүүгээр мэргэшсэн, компанийг чинь удирдаад амжилтад хүргэнэ гэж хэн ч хэлж болно. Шалгах анхны хэмжүүр л Гэрчилгээ. 2016-01-31
Gana:Ямар ч юманд баталгаа хэрэгтэй л дээ. Амжилтанд хvрнэ гэдэг сурч боловсорсных тэгэхээр тэр дирломыг авхад юу нь тевегтэй гэж тэрийг сурсны баталгаа болгож авах л хэрэгтэй амаараа хэдэн газар хэдэн оронд тайлбарлаж явна гэж...бодолтой байгаарай 2016-01-31
Nuudel:Hudlaa ****asandaa l buruu n shdee 2016-01-31
Bat:Diploma c****al bailgui yaahav. Hun bolgon l nadad diplom hereggui bi mundag l gej yarina shuu dee. 2016-01-31
t:ta diplomtoi gej humuusiig huurch bsn uu 2016-01-31
банди:Илий юм ярьдаг хар **** вэ 2016-01-31
Lodon toin :Holli****diin augaa nairuulagch Spilbergt kino akademi ni uur ruu ni hurch ochij baklabriin diplom ugson doo 2016-01-31
цоггэрэл:Ди 2016-01-31
Оюутан:Их сургуулиад дипломоо өндөр шалгуураар өгдөг байх хэрэгтэй. Их сургуульд сураад шалгалтаа давахгүй бол дипломгүй, зүгээр л сурсан гэдэг бичиг аваад төгсдөг баймаар байгаа юм. Эсвэл бүр сурч чадахгүйг нь хөөдөг баймаар байна. Тэгж байж л үнэхээр сурах хүсэлтэй, сурсан юмаараа юм хийх хүсэлтэй хүмүүс нь ялгарна шүү дээ. Тэгэхгүй болсон болоогүй дипломтонгууд бусад оюутнуудынхаа нэр хүндийг доош чирээд байна аа багш нар минь. 2016-01-31
diplom:Diplomnoos uur hund uzuuleh yumgui humuus l buhimdaad bgaag anzaarlaa. Diplom bol bolovsroliin notolgoo bish. Bugd diplom avdag bolson tsag. 4jil arhi uugaad diplom avaad garah. Ganbaatar tugssun gj hudlaa heleegui. Ene hun shig bolovsrol ezemshsen gj l yarisan bnlee. 2016-01-31
эрх:Аав ээжийнхээ хөдөлмөрийг шулж болсон болоогүй диплом өвөртөлсөн нөхдүүдийн ганц үзүүлэлтийг нь унагахаар сандарцгааж байгаа юм. Монголд бор зүрхээрээ зүтгээд ээж ааваараа тэжээлгэсэн тэнэгүүдээс дээр боловсорсон дипломгүй залуус зөндөө бий 2016-01-31
БатАмгалан:Аав ээжийнхээ хөдөлмөрийг шулж болсон болоогүй диплом өвөртөлсөн нөхдүүдийн ганц үзүүлэлтийг нь унагахаар сандарцгааж байгаа юм. Монголд бор зүрхээрээ зүтгээд ээж ааваараа тэжээлгэсэн тэнэгүүдээс дээр боловсорсон дипломгүй залуус зөндөө бий 2016-01-31
Боловсрол нимгэн эр:Гоё сайхан дипломтой гэхээр нь сонсоод,сонгоод байдаг хүмүүс л өөрсдөө ичиг... Арвин сайхан дипломтой ч Амиа бодсон бэртэгчидээс Арай хийж дунд сургуулиа төгссөн Ачигч манаач малчин нь илүү илүү Гурван диплом өвөртөлчөөд Гуанзанд зөөгч хийх л юм Хоёр их сургууль төгсчөөд Хоршоонд худалдагч болчих л юм Эрдэм мэдлэгтэй Баярцогттонгууд Эх Монголоо MONGOLIA CHINA ГЭЖ Эндүүрч андуурч будлихын Эргүүтэж бас самуурахын Мэдлэг нь ихдэхээрээ холилдчихдог юм уу Мэдрэл нь муудчихсан юм уу... Дипломтой гэж худлаа ярьж гээд Яасан их гоншигноцгоодог юм бэ Тэрнээс чинь илүү сэнсэртэл худал бурж Ямба эрх мэдэлд шургагсад Нүдэнд чинь харагдахгүй байна уу Нүгэл булай нь мэдрэгдэхгүй байна уу Өнгөнд нь хууртагдаж мөнгөнд нь оосорлогдоо юу Үнэн гэж тэд нарт чинь байдаггүй юм Унтаж байгаа Монгол сэрнэ босно Урагшаа хөгжинө дэгжинэ Гүйх нохойд гүйхгүй нохой саад Гүрэн Монголд минь өлөн цөөврүүд илүүц... 2016-01-31
Ss:Zailuul ene amitan yag Feng-shutei adilhan USA-d heden jil jorlon ugaaj yavaad irsiin iim amitad tend yaaj deeshee oligtoi garhav irengutei l tsadahtaigaa adilhan baruunii ardchilal, erh chuluug zuhsen undserheg eh oronch bolchih gej 2016-01-31
diplomgvi bolovsorson hvn:yg ene tsag ved diplom gedeg yg tsaas snig bolson 20 jiliin umnu arai deer baij bvr hulhinii doktoruud eldew diplomnii golnuud yaahaa medehgvi alhsaar l bn snvvdee 2016-01-31
Nuudel:Hudlaa ****asandaa l buruu n shdee 2016-01-31
Ундрал:Дипломтой эсэх нь хамаагүй ээ. Асуудлын гол нь худлаа хэлж, хулдаа юм бичдэг чинь ёс суртахууны асар том доголдол. ичих хэрэгтэй. Ийм хүнийг өмөөрч байгаа та өөрөө ч бас ичиж амьдар. 2016-01-31
Stupid Dog:1. УИХ ын гишүүн хүртэл явахдаа дипломгүй шүү гэдгээ үнэнээр нь хэлээгүй ХУУРСАН нь гэмт үйлдэл. Дипломоор шалгуур тавьж эх хувийг нь шалгаад байдаг нь дэлхийн жишиг. Энэ нийтлэл бичсэн таньд харамсал илэрхийлмээр бн. Ирээдүй хойч үе залуучуудыг битгий буруу зүйлд турхир. Дипломнд ач холбогдол өгөлгүй залуу насаа өнгөрүүлсэн хэсэг бүлэг нөхдүүд өнөөдөр ач холбогдлыг ойлгонгуут аль хэдйнээ оройтсон тул хуурамч диплом худалдан аваад дахин хохирч л бгаа. Сурч чадвал сураад ав чадахгүй бол дипломгүйгээр хоолоо олж иддэг салбарт ажиллах хэрэгтэй. Дипломгүй ч ухаантай авьяастай ёс суртахуунтай амьжиргаатай байж болно ш дээ 2016-01-31
irgen:HinshuuGanbaatraa. Zahialgaar teneg um bitgii bichuul. Tugsuj chadaagui bol surch baisan surguulia bichih chini Buruu. Luivarchin gej chamaig heldeg um. Medej av. 2016-01-31
hi:Ganbaatriin naiz bna 2016-01-31
Zochin.:Diplomgui ni uneheer asuudal bish.Huuramch diplomtoi deeguur alba hashdag humuus zunduu baigaa.Unuudur Mongol ulsad maani diplomtoi ch bai,ugui ch bai Mongoloo gesen zuv setgeltei hun l hovordood baigaad l ychir baina.Yag uneniig ta buhen heldeggui l bolohoos bugd medej baigaa.Aliin bolgon,haa hurtel Mongolchuud tamin togooni ulgereer amidrah geed baina ve?Uuriinh ni bodoj setgej chadaaguig ni bodoj setgej chadsan hun garaad irvel demjeed yavahin orond eldev muu muuhaig ni duudsaar baihgui bolgoh geed baih uymdaa.Mongolin EMGENEL. 2016-01-31
zochin:цээжнээсээ юмаа гаргаж бичдэг хүмүүст диплом хэрэггүй л байх . Хууль ёсны дагуу явдаг хариуц****а хэдэн арван жилийн дараа ч гэсэн үүрдэг хүмүүст зайлшгүй хэрэгтэй байдаг юм хүү минь 2016-02-01
Поп-уудад:Асуудлынхаа мөн чанарыг ойлгохгүй байгаа юмуу даа. Дипломтой, сургуулиа төгссөн гээд хүүхдүүдийг хуураад явж байсан талаар л яриад байгаа шүүдээ. Ийм хүн өөр хаана ч очоод бас юу гэж хүний тархи угааж явсан юм билээ. Тархи угаалт тал дээр мэргэшисэн юм бишүү. Магадгүй тэр талаараа диплом авсан байж магадгүй. 2016-02-01
Иргэн:Нээх гэмгүй ярих гээд оролдох юм улс төрийн ухуу**** хийгээд байж, Ичээч Бид нар ямар нэг нийгэмлэгийн удирдагч сонгож байгаа биш төрийн түшээ сонгох гэж байгаа гэтэл дипломгүй ч гэсэн мундаг ухаантай гээд балайраад байхын Дипломондоо биш шүү дээ энэ олон хүнийг толгой тархий нь эргүүлээд худлаа бичиг баримт бүрдүүлээд өдий хүртэл явсан Фэнгшүйчин байна хөөе, тэгээд энэ бүгдийгээ болно бүтнэ энэ тэнэг малнууд мэдэхгүй гэж хандсан байна шүү дээ энэ олоон жил БОД ДОО ЁОООЁ 2016-02-01
монгол улсын иргэн хүн би:хэн ч байсан ажилд ороход диплом шаарддаг. дипломгүй ажилд орж болдог юм уу монголд, дэлхийн ямар ч улс оронд ? өөрөө ажил олгогч бол мэдээж өөрөө дипломгүй байж болох талтай. өөрөөсөө диплом нэхэхгүй нь ойлгомжтой. муулаад байгаа тэр диплом чинь хүн хэрхэн сурсны баталгаа. АН төр барьсан биш эрх мэдэл болон төрийн мэдээллийг ашиглаж өрсөлдөгчийнхөө сургууль төгссөн төгсөөгүйг хүртэл ухаж төнхдөг, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлдэг болж. За бас АН өөр хоорондоо толхилцохдоо хүртэл сайд С.Эрдэнэ намын нөхөр Баабарын тэтгэвэрт гарсан түүхийг сөхөж ****ан эрэн сурвалжлах үйл ажил****а явуулсан байсан даа. АН бол ардчилалын нэрийг барьсан жинхэнэ дарангуйлагчид төрийн эрхэнд гарсан харагдаад байх юм 2016-02-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?