23-НААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ

2016-10-21  

Баруун аймгуудын нутгаар : 20,23-24нд зарим газраар цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-16м/с, 20,23-нд 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар : 20,24-нд зарим газраар, 23-нд нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 18,20, 24-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18-19-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. 24-нөөс хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар : 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас цас орно. Энэ хоногуудад салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 17-18,20-нд дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар : 20-нд нутгийн өмнөд хэсгээр, 23-24нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 18,20-21,23-24нд зарим газраар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 17-20-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 14-19 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ : Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

10-р сарын 22-ноос 26-ныг хүртэлр цаг агаарын төлөв

22-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 22-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

 

 

Эх сурвалж : УЦУОШГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?