Цагаан сараар монголчууд хоёр л наадам үздэг. Нэг нь цагаан сарын бөхийн барилдаан. Нөгөө нь "Болор цом" гэж Болор цомын анхны эзэн, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж амьд сэрүүндээ дурссан байдаг. Монголд шоуны эхлэл тавьсан гэх хүмүүсийн саналыг хуваалцдаг
Сүүлийн 5 жил нийслэлчүүдэд энэ сайхан наадмаа үзэх боломж олдсонгүй. Эрдэнэт, Дархан, Архангай, Өвөрхангай, Төв аймаг. Энэ 5 аймгийн яруу найргийн хорхойтнуудыг баярлуулж, нутаг усыг нь доргиосон яруу найрагчид маань энэ жил нийслэлдээ тухална. Одоогоор 150 яруу найрагч 300 гаруй шүлгээ сойсон гэж МЗЭ-ээс СONTROL.MN-д мэдээллээ.
Уламжлал ёсоор Болор цомын эзэд болох П.Бадарч, Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, Ж.Баяржаргал, Х.Эрдэнэбаатар, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг нар мялаалгын шүлгээ унших, бас оролцох болоод байна. 2016 оны хоёрдугаар сарын 2-ны мягмар гарагт СТӨ-нд 18.00 цагаас эхлэх "Болор Цом-33" халуухан болох нь.
"БОЛОР ЦОМ"-д хэн, ямар шүлгээрээ "Цом" хүртсэнийг толилуулья.
1. ПҮРЭВДОРЖ Дэндэв 1983 он Хүн төрөлхтөнд хүргэх үг
2. ЦООДОЛ Дөнгөт 1984 он Нэр нь тодроогүй баатрууд
3. ЛХАГВАСҮРЭН Бавуу 1985 он Шагнал
4. ОЧИРХҮҮ Тоомой 1986 он Чулууны магтаал
5. БАДАРЧ Пунцаг 1987 он Тэмээ
6. ГАЛСАН Тангад 1988 он Дөрвөн мөртийн цоморлиг
7. ЧИМЭДДОРЖ Цэнд 1989 он Малчин
8. ИЧИНХОРЛОО Баярхүү 1990 он Тэнгэр
9. ИЧИНХОРЛОО Баярхүү 1991 он Эх нутаг
10. ЛХАГВАСҮРЭН Бавуу 1992 он Хил дээр бичсэн шүлэг
11. ЦООДОЛ Дөнгөт 1993 он Миний муусайн найз нар
12. ХУЛАН Цоодол 1994 он Ази
13. ДОРЖПАЛАМ Барнан 1995 он Хөөрлийн шүлэг
14. ТӨРБАТ Дамба 1996 он Ижий
15. ЦООДОЛ Д өнгөт 1997 он Хуучин дэр модны дууль
16. ЛХАГВАСҮРЭН Бавуу 1998 он Ижийтэйгээ байхад би баян
17. ЧИМИДДОРЖ Цэнд 1999 он Элсэн тасархай
18. МӨНХЦЭЦЭГ Гомпилдоо 2000 он Чамаас олсон эх орон
19. БАВУУДОРЖ Цогдорж 2001 он Хүрэл чоно
20. ЭРДЭНЭ-ОЧИР Арлаан 2002 он Зам
21. УРИАНХАЙ Дамдинсүрэн 2003 он Шөнийн онгоц
22. БАЯРЖАРГАЛ Жамсран 2004 он Дарангуйлалын хаан оршил
23. МӨНХБАТ Жамъян 2005 он Бурхан хүсэл
24. ГАЛСАНСҮХ Баатар 2006 он Бурханд хэлэх зөвлөгөө
25. ЛХАМНОРЖМАА Шагдар 2007 он Газрын үг
26. ХАСАР Лхагвасүрэн 2008 он Миний нэг өдөр
27. ЭРДЭНЭБААТАР Хөөдөө 2009 он Зуун дамжсан суварга үгс
28. ХУЛАН Цоодол 2010 он Москвад өгөх сануулга
29. БОЛДХУЯГ Дорж-Юндэн 2011 он Монгол хэл
30. ГАНТУЛГА Норов 2012 он Уулсын сэтгэлгээний тэлэлт
31. МОЛОМЖАМЦ Лхагвасүрэн2013 он Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс
32. МЯГМАРЖАВ Баттөр 2014 он Тэнгэрийн татах хүч
М. БҮЖИНЛХАМ