Манай үндэстний нэн чухал соёлын өв, уламжлал, заншил, хүндэтгэл. Бид бөхөө харж бахархаж, баярласаар өдий хүрсэн. ГЭХДЭЭ бас монгол бөхөө улам сайхан байгаасай, булхай бүдүүлэггүй, шударга сайхан барилдаж байгаасай, хуучин цагийнхан шиг жудагтай сайхан бөхчүүд улам олон байгаасай гэж хүснэ. Тиймээс ч шүүжилж, хэлэх зүйлээ хэлэх л болно. Энэ нь Монгол бөхөө үгүйсгэн гутааж буй хэрэг биш, харин ч монгол бөхөө хайрлаж, хөгжин дэвшихийг хүссэн сэтгэл юм. Харин ч харанхуй мухраар муу муухайг нь хав дарах хаацайлах хандлага ихэдвэл Монгол бөхөө бүр л муухай болгож орхино. "Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдэгсэн биш билүү. Мөн аливаа үндэсний бөх нь тухайн үндэстний нийтлэг сэтгэлгээний толь болдог учраас Монгол бөхийн дэвжээ болон Япон бөхийн дэвжээн дээрх ёс зүйл, зарчим, хүндлэлийг харьцуулан харваас бидний хөгжлийн ялгаа зааг, зөрүүгийн тухай эрх биш нэг юм бодогдоно. Тэр бодлоо энд бичсэн билээ.
Б. НОМИНЧИМЭД / НИЙТЛЭЛЧ /