НООС, НООЛУУР, АРЬС ШИРЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЛАА

2016-10-25  

Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, “Монголын ноос ноолуурын холбоо”, “Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбоо”, Мишээл  экспо төв хамтран “Ноос ноолуур, хэвлэл, арьс ширэн бүтээгдэхүүн-2016” үзэсгэлэнг 10 дахь жилдээ зохион байгууллаа.

Үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ын сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Л.Баяртулга, АШҮХ-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нарын тэргүүтэй хүмүүс оролцсон юм.. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн  шилдгүүдийг тодруулдаг уг үзэсгэлэнд 200 орчим аж ахуй нэгжүүд оролцож бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Үзэсгэлэнг  5000 гаруй  хүн үзэж сонирхсон бөгөөд бараа бүтээгдэхүүнийг 10-70 хувийн хямдралтайгаар худалдан авсан юм. 

“Ноос ноолуур, хэвлэл арьс ширэн бүтээгдэхүүн-2016” үзэсгэлэнгийн ноос, ноолуурын салбарын Гран При цом өргөмжлөлийг “Говь” ХК-ний хоёр талт пальто

Оны онцлог бүтээгдэхүүний шагнал “Буян” ХХК-ний “Сүлжмэл даашинз”

Шилдэг засалттай стенд “Гурван сор” ХХК-ний хамт олон

Шилдэг сарлагийн хөөвөр бүтээгдэхүүн “Уужин” ХХК-ны  “Kheave home fashion collection”

Шилдэг тэмээний ноосон бүтээгдэхүүн “Монгол нэхмэл” ХХК-ний “Торомны ноосон даавуу”,Өвөрмөц загвартай бүтээгдэхүүний тусгай байрын шагнал  “Аяс Кашимер” ХХК-ний Сарлагын коллекци тус тус шалгарчээ.

Арьс ширэн үйлдвэрийн салбарын Гран При шагнал “Хос Аз” ХХК

Шилдэг үйлдвэрлэгч “Монгол Шивро” ХХК 

Шилдэг савхин эдлэл үйлдвэрлэгчээр “Мон-Ирээдүй” ХХК

Шилдэг үслэг хувцас үйлдвэрлэгчээр “Дархан нэхий” ХК

Шилдэг цүнх үйлдвэрлэгчээр “Эс Ар Би” ХХК

Шилдэг гутал үйлдвэрлэгчээр “Хос Аз” ХХК

Шилдэг стенд “Дархан минж”ХХК

Шилдэг бэлэг дурсгал, жижиг эдлэл үйлдвэрлэгчээр “Кажуг” ХХК

Тусгай шагналын эзнээр “Эрдэнэт ширмэл цүнх” тус тус шагнагдлаа.

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?