Улаанбаатар хотын нэг сая 300 мянга гаруй хүн амын амь нас эрсдэлтэй нөхцөл байдалд аврах ажиллагаа явуулдаг ганц байгууллага бол Нийслэлийн аврах анги юм.
Энэ он гарсаар 9-р сарын байдлаар 341 дуудлагад явж 518 хүний амь насыг аварч 97 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлээд байна. 10 жилийн өмнө хүний амь нас эрсдэлд орсон дуудлагын дийлэнхийг зам тээврийн осол эзэлж байсан бол өнөөдөр харин амиа хорлолтын дуудлага тэргүүлэх болсонд харамсаж явдаг тухайгаа Нийслэлийн аврах ангийн дарга Д.Чинзориг үгнийхээ эхэнд хэлсэн юм.
Ингээд нийслэлийн аврах ангийн дарга Д.Чинзоригийн ажлын өрөөгөөр зочилж түүний ажил мэргэжлийн онцлог аврах ажиллагаа илүү сайжруулах тухай санаж явдаг үзэл бодлоосоо хуваалцсан ярилцлагыг хүргэе.
-Би 10 жилийн сургуулиа төгсөөд тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалахын дээд сургууль, Сэргийлэгчийн сургуулийн Шүхрийн курст 45 хоногийн хугацаатай суралцаж төгсөөд Шүхэрчин аврагчаар Архангай аймагт 3 жил ажилласан юм.
Тэгээд хүссэн сургуульдаа орж Цэргийн сургуульд 4 жил суралцаж Ерөнхий цэргийн командлагч болсон. Армид хэсэг хугацаанд ажиллаад дараа нь Иргэний хамгаалалтын газарт ажиллаж байтал Онцгой байдлын алба байгуулагдахад Иргэний хамгаалалтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдсэн. Үүнээс хойш Нийслэлийн аврах албаны даргаар ажиллаж байна.
Би машин цуглуулдаг хүн биш л дээ. Япон, Сингапур, Францын гээд бүгд аврах зориулалттай машинууд. Энэ хоёр толгойтой машин анх зайлшгүй байдлаас болж зохион бүтээгдсэн.
Би энэ машины санааг гаргаж, зохион бүтээсэн хүнтэй уулзаж ярилцсан юм. Тэр хүн надад энэ загварыг бэлэглэсэн. Уг нь манайх шиг зам муутай газар их хэрэгтэй машин. Гэвч маш өндөр үнэтэй энэ загвар гэхэд л хоёр зуу гаруй еврогийн үнэтэй байх жишээтэй.
- Энийг манай арван жилийн ойгоор Сүхбаатар аймгийн Онцгой байдлын дарга хийж байгаа Энхбаатар гэдэг хүн үзэсгэлэн гаргахдаа хийлгэж дээжээс нь надад бэлэглэж байсан.
Хажууд нь байгаа хүүхдийг галаас хамгаалаад суучихсан байгаа гал сөнөөгчтэй баримлыг Анхны гал унтраах анги болох аравдугаар ангийн 90 жилийн ойгоор бэлэглэж байсан сувинер байна.
Ер нь бэлгэнд авсан зүйлсээ ажлынхаа өрөөндөө авчраад хадгалчихдаг. Найз нөхөд бэлэг их л өгдөг юм харин би архи, дарс авдаггүй.
Зарим хүмүүст би хэлдэг юм ямар архи, дарс хэрэглэх биш та нар надад бэлэг өгөх гээд байгаа юм бол дурсгалтай үзэг, аяга, гэх мэт зүйл бэлэглэж бай гэж.
Хүний дурсгасан зүйлийг авах дуртай. Намайг олон улсын иргэний хамгаалалтын баатар болоход, Цэргийн баяраар бэлэглэсэн сэлэм байгаа юм. Энэ төрийн сүлдийг миний таньдаг эгч маань бэлгэнд өгсөн. Би бэлэгшээгээд залж байдаг.
-Энд байгаа хамгийн том шагнал, дурсгалын зүйл гэвэл манай олон улсын дээд байгууллага болох Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын дурсгалын зүйл байгаа. 2014 онд Намайг аврах тусгай ангийн захирагч байхад ОУИХБ дарга Монголд айлчилсан юм. Тэр жил би Олон улсын иргэний хамгаалалтын баатар цолоор шагнагдахад дагалдаж ирсэн байгууллагын логотой дурсгалын зүйл.
-Мөн 2009 онд Гэмтэл согог судлалын үндэсний төв яаралтай тусламжийн 103 төв манайх хамтарч Францад 14 хоногийн хугацаатай айлчлал хийж. Францын Онцгой байдлын ерөнхий газрын даргатай уулзалт хийх үед надад өгсөн дурсгалын зүйл байна.
Энэ дээр Францын аврах ажиллагааны бүх төрлийг дүрсэлсэн байгаа. Гал, нисэх, шүхэр гэх мэт. Өөр бид Францын Дээд Савуа хэмээх газар очсон. Тэндэхийн гал хамгаалагчид бидэнд дурсгасан.
Францаас Монгол руу хэл мэддэг хүмүүстэй холбогдоод үгийг нь Монголоор бичүүлж аваад хийсэн гэсэн. Их сэтгэл шингэсэн маш гоё энгэрийн зүүлт байдаг.
-Манай аврах анги онцгой байдлын газар Солонгосын онцгой байдлын албатай их хамтран ажилладаг. Бид 2008 онд Солонгост айлчлал хийж байсан.
Тэр үед Солонгосын галын дуудлагын газрын Ким даргатай ажил төрлийн сайхан нөхөрлөл тогтоосон. Ким дарга өгсөн баримал.
Солонгосын эзэн хааны ордны өмнөх хонхны жижиг хувилбар юм билээ.
Бид Солонгосын аврах багтай өнгөрсөн жил хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Үүний хүрээнд бид туршлага солилцох хамтарсан ажиллагаа их явуулдаг.
Солонгосын багийн тоног төхөөрөмж, хангамж үнэхээр сайн. Аврах ажиллагаа эхлэхийнхээ өмнө тусгай төхөөрөмжөөр чагнана, үзнэ харна, хувцас хэрэглэл үнэхээр сайн.
Манай аврагчид бол шууд дотуур хувцастайгаа л усанд орж аврах ажиллагаа явуулж байгаа. Ийм хэцүү нөхцөлд манай аврах баг үнэхээр сайн ажилладаг.
-Сингапурт би 2013 оны 11 сард Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын хуралд суусан тэр хурлын хүрээнд дурсгалын зүйл өгсөн нь энэ л дээ.
Алсдаа олон улсын аврах ажиллагааны багтай болох, олон улсын түвшинд ажиллаж туршлага хуримтлуулах нь маш чухал байна.
Тэд бүгд ижил үүрэг хариуцлага хүлээдэг. Гэхдээ улсаас нь хууль эрх зүйгээр нь зохицуулаад өгдөг. Сайн дурын аврах багтай байхын давуу тал нь аврах ажиллагаа шуурхай болох юм.
Өнөөдөр Улаанбаатарын хэмжээнд ганцхан манай анги 85 хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Хотын захад ямар нэг осол аваар гарлаа гэхэд бидний очих хугацаа ямар байхав. Гэтэл сайн дурын аврах багийг тухайн газарт байгуулаад өгвөл аврах ажиллагаа маш шуурхай болно.
-Энэ малгайнууд бүгд Францын аврах багийн малгай байгаа юм. Малгай, хувцсаар нь дарга, цэргүүдийг ялгадаг. Манайд бол дарга, цэрэг нь ч мэдэгдэхгүй нэг ижил малгай, хувцастай байдаг. Үүнээс болж энгийн иргэд ялгаж харьцахад хүндрэлтэй.
Шар малгай нь ажиллагааг удирдаж байгаа багийн ахлагчийнх, улбар шар нь хэсгийн ахлагчийнх, цагаан малгай нь бусад аврагчдийнх гэх мэтээр ялгарч байдаг.
Ингээд “Control.mn” сайтын Миний ажлын өрөө буланд оролцож ажлын өрөөгөө танилцуулж ярилцсанд баярлалаа.
ЯРИЛЦСАН : А. ИЧИНХОРЛОО
ЗУРАГЧИН : Ц.ХИШГЭЭ