Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Архуст сумын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч, дэлбэрэлтэд 24 настай О гэх эмэгтэй амиа алдаж, түүний есөн сартай хүү тархиндаа хүнд гэмтэл авсан хэрэг гарсан билээ.
Эмнэлэгт хоёр удаагийн дэлбэрэлт болсон бөгөөд зуух маш их халж, ус нь ширгэсэн байдалтай байжээ. Энэ үед галч ажлын байран дээрээ байгаагүй юм. Тиймээс энэхүү дэлбэрэлтийн шалтгааныг галчийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хэмээн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Гэсэн хэдий ч уг зууханд аваарын клапан байсан бол дэлбэрэлтэд хүн өртөж, амь насаа алдах дээрээ тулахгүй байсан байна.
А.ГАНТУЯА