Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВИЙГ ХУВЬД ӨГЧ БОЛОХГҮЙ

2016-11-01  

Эрдэнэт УБҮ-ийн 49%-ийг Монголдоо авчирсныг, нийгмийн аль ч давхаргад буруутгахгүй байгаа. Харин яаж, хэрхэн хийж, хэний гарт Эрдэнэт үйлдвэрийг аваачиж тушаах гэж буй нь олны анхаарлыг татаж буй. Улс төрчид наанаа ингэж зөрчилддөг, цаанаа үгсэн эвсдэг гэж иргэд болгоомжилж байна. Тиймээс улс төрчдийн хэлснээр ч зүгээр нэг шийдүүлэхгүй гэж хаширсан, залхсан ард иргэд үзэж байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь нь ямар ч тохиолдолд улсдаа байх ёстой. Харин үлдсэн 49 хувь болон, Эрдэнэт УБҮ-ийн шинээр батлах гэрээ дүрмийг ард иргэд мэдэх ёстой гэсэн байр сууриа илэрхийлсээр байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын хэнд нь ч итгэж чадахгүй, тэдний хэлж байгаа үгний цаад утгыг нь тайлах гэж нийгэм олон хүлээсээр. Тэд илбэдүүлэхийг, дахин дахин хууртахыг хүсэхгүй байна. Монголын, монголчуудын амьдралыг өөд татах Оюутолгойгоос 2040 он хүртэл Монголчууд юу ч хүртэхгүй гэдгийг мэргэжлийн засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат 100 хоногийн ажлын тайлангаа тавихдаа илэрхийлснээс хойш, ялангуяа.

Улс төрчид улс орон, ард иргэдийнхээ ашиг сонирхлын эсрэг ийм л гэрээ хэлэлцээр байгуулж чаджээ. А гэхээр Б гэсээр, хоосон цэцэрхсээр, баялагаа гадагшаа урсгасан он жилүүдийг үдлээ. Энэ гэрээг байгуулахыг шаардсан, гэрээг байгуулахад гар бие оролцсон, түүнийг сурталчилсан цөөн тооны "элит" гэр бүлийн" амьдрал газраас тасарч", ард иргэд хоосон хоцорчээ. Улс орон баялагаа алдаж, иргэдийн амьдрал нүдэн дээр ядуурсаар. Гэрээг зөв байгуулсан бол бидний амьдрал гэрэл гэгээтэй байх байсан гэдэгтэй одоо ч санал нийлдэг. Монголын нэн ядуучуудын эгнээ зузаарч, хүн амын 40 хувьд хүрсэн гунигтай тоо өдрөөс өдөрт томорсоор. Ядуучуудын эгнээнд гулсагчдын тоо нэмэгдсээр. Гэтэл Оюутолгойн гэрээг гардан байгуулсан зарим хүмүүсийн гэр бүл, үр хүүхэд нь харийн оронд элбэг дэлбэг, хангалуун амьдарч буйг цухас ч болов дурдая.

Энэ цөөн гэр бүл, тэдний тухай үргэлжлүүлэн бичих шаардлагатай ч, үүнийг одоохондоо орхиё. Оюутолгойн тухай засгийн газар бүр нэг зүйл хэлдэг. Энэ удаа нэмэлт royalty л авах хэрэгтэй тухай л ярьж байна. Энэ бол "галт тэрэг нэгэнт хөдөлсөн" гэдгийг, бид бүгдийг алдсан, гэхдээ яаж ч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрч буйн шинж тэмдэг. Харин жижигхэн засвар хийх боломж байгаа юм байна, тэр нь ерөнхий сайдын яриад буй royalty ажээ. Ийм л учраас эрх мэдэлтэнгүүдэд итгэхэд бэрх болжээ. Энэ өнцгөөс харахад, Эрдэнэтийг ИЛБЭДҮҮЛЖ огт болохгүй гэх иргэдийн байр суурийг буруутгаж болохгүй байна.

Control.mn сайтаас нэгэн санал асуулга явуулсан дүнг төгсгөлд нь танилцуулья. Эрдэнэт үйлдвэрийн Монголд ирсэн 49 хувийг ард иргэддээ тэгш хуваарилах нь зүйтэй гэж санал асуулгад оролцогчдын 84,7% хэлсэн байна.

Засгийн газарт -11,6, яригдаад буй "Монгол зэс" буюу ХХБ-д өгөх нь зөв гэж санал асуулгад оролцогчдын дөнгөж 3,7% илэрхийлжээ. Иргэд эх орныхоо эзэн нь байхыг хүсэж байна.

Тэд улстөрчдийн алхмыг контрольдож, хяналтандаа байлгахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлж байна. Control.mn иргэдийнхээ дуу хоолой болно. Энэ сэдвээр бичсэн нийтлэлийг үргэлжлүүлэн хэвлэх болно. 

 

 

 

 

 

 

 

Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Ард иргэдийн нэр барихаа хэдийд болих юм бэ? Ард түмэн хэзээч Эрдэнэтийн эзэд болж чадахгүй шүү дээ. Ингэж доог тохуу хийхээ хэзээ болих юм. Хувьцаагаар ард иргэдэд өмчлүүлээд ч бид эзэн нь байж чадахгүй шүү дээ.Тэнд 51%-ийг эзэмшиж байгаа гэх төрийн ноёрхол тэр тусмаа нам дамжсан луйварчдын эрхшээлээс гарахгүй шүү дээ. Эд зүгээр л яс булаалдсан ноход шиг хоорондоо хэмлэлдэцгээж байна. Энд ард түмнийг бодсон өчүүхэн ч үнэр алга байна шүү дээ.Бид тэгээд бидний өмч энээ тэрээ гээд цээжээ дэлдэх ёстой болж байх шиг үүнийг энэ луйварчид хүсээд бас тухираад байна ш дээ. Бид ард түмэн эрдэнэтээс ашиг тус хүртдэг бил үү?,бидэнд өгөөжөө өгч байгаа бил үү? Үгүй шүү дээ. Харин төрд татвар хэлбэрээр тушаагдсан их мөнгийг төр засаг барьж буй эрхмүүд тухайлбал одоо энэ уралцаад байгаа эрхмүүд л гарын салаагаараа урсгаж идэж ууж байна. Тэгээд ард бид юу хожив? Яс булаалдсан ноход шиг хэмлэлдэж байгаа эрхмүүдийн дундуур ард бидний нэр орох ямар хэрэгтэй гэж. Зүгээр л биднийг ашиглаж байна шүү дээ. Өнөөдөр Венесуэл улс хувийн болоод хувь төр оролцоотой ААнэгжүүдийг 100% төрд аваад яаж баларч байна. Ойрхны жишээ энэ. Нөгөө кинод гардаг шиг Шадав нь авна уу, Готов нь авна уу мань ямар хамаа байна. Төр 51%- иа эзэмшиж байна. Хувь төр 2 бие биенээ хянаад хамтархад харин зөв биш үү? Харин 100% төрд байснаас 100% хувьд байвал өгөөж нь ард түмэнд илүү тусна даа. Дэлхийн хөгжлийн түүх бэлээхэн бидэнд мэдрүүлж өгсөн. Би болоод миний гэр бүл л лав эрдэнэтийн эзэдийн нэг биш дэг.Харин ард түмний нэгэн салаа мөчир нь . 2016-11-01
сугаржав:Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж одоо муур хулганацхаа больёоо тэх үү 3 ааа 2016-11-01
Үнэндээ:За монголчуудаа хэн ард түмний төлөө би эх оронч гэж орилно тэр хулгайч байдаг ь үнэхээр батлагдаж байна харин хэн зах зээлийн хуулиа барьж ажиллая гэж байгаа хүниэх орондоо тусыг авчирдаг гэдэг нь батлагдаж байна шүү. Төрд бүх өмчийг байлгах хүсэлтэй хүн зүгээр хулгайч гэж ойлго ард түмэнд өг гэдэг бол зүгээр л хуурч доромжилж баышаа юм 2016-11-01
Иргэн:Стратегийн энэ том объектийг хувьчлах угаасаа буруу. Төрд байх, эсвэл ард түмэн хувьцаа хэлбэрээр эзэмшиж, төрийн удирд****д байх нь зөв шүү. Улсыг тэжээж яваа ганц үйдвэрээ хувьд өгч том эрсдэлд ормооргүй байна ! 2016-11-01
Иргэн:Стратегийн энэ том объектийг хувьчлах угаасаа буруу. Төрд байх, эсвэл ард түмэн хувьцаа хэлбэрээр эзэмшиж, төрийн удирд****д байх нь зөв шүү. Улсыг тэжээж яваа ганц үйдвэрээ хувьд өгч том эрсдэлд ормооргүй байна ! 2016-11-01
Вандаа:Оюу толгойг еврей нарт дээрэмдуулсэн, одоо эрдэнэтээ дарга нартаа дээрэмдуулж байна. 2016-11-02
Монгол хүн байна...хэн ч байсан яадгийн...:Ард түмний мэдэлд байх ёстой зүйлийг шуналтаж авччаад юу гээд худлаа хоорондоо ****ацгаагаад байгаан, үг дуугүй төрийн мэдэлд өгөөч шуналтай ****нуудаа...Ард түмэн 49% -г эзэмших эрхтэй юм байгаа биз дээ? Хэрэв төрийн мэдэлд өгч ард түмэнд хүртээл болгож,төсөвт нэмэр болгож ядуурлыг бууруулхыг хүсэхгүй байгаа бол ард түмэн удахгүй ТА нарыг цээрлүүлэхэд бэлэн байгаа гэж мэдээрэй НОВШИЙН БЭРТЭГЧИН УЛС ТӨРЧИД ӨӨ...БИТГИЙ МАРТААРАЙ...БУРУУ ШИЙДВЭР ГАРГАХ Л ЮМ БОЛ ТА НАР СҮЙРНЭ ГЭЖ МЭДЭЭРЭЙ... 2016-11-02
Бод:ЭЛБЭГДОРЖ ШУДРАГА Л БАЙЦГААЯ Л ДАА ГЭЭД ОРИЛООД БАЙСАН. ШУДРАГА ЛУЙВАРДАЖ ЫАЙГАМ БИШ ҮҮ!!! МИНИЙ АЖИЛ АМЬДРАЛЫН ГАРАА ЭРДЭНЭТЭЭС ЭХЛЭЛТЭЙ ГЖ ХУЦАЖ Б..САН. ЭНИЙГ Л ТУУХ ГЭЭД БАЙЖ ДЭЭ 2016-11-02
zochin:Ард түмэнд авах мөнгө нь байхгүй ш дээ. Ингэж тэнэгтэх ээ болиочээ. 2016-11-02
DE:yamarch bsan ulsad ugch bolohgui 2016-11-02
tt:Zugeer l huzuugui huni luivar ni todorhoi 2016-11-02
ZOCHIN:Huvid baihni zuv shte. HZE TA BIDNII MUNGU TURD OCHOOD BUTSAAD BUTEN IRDEG BAISIIN. NYAMDORJ TGED ENE DMNN GEED SITE 2 ARAI DENDUU ZAHIALGATAI YU HIIGEEDL BAINA. BI DEER NEG NYAMDORJIIG MUULAAD BICHSEN SHUUD USTGACHIJ BNLE DMNN BOL. ERDENETED SHAHAAGAA HIIH GEJ IIM OLON WEB SITE IIG MUNGUUR ZODOJ BNSHT ENE NYAMDORJ 2016-11-02
Мөөгий:Оюутолгойн 34% байгаа биз дээ. Мөнгөгүй улс яахав 34% зээлээр л авсан учраас хөрөнгө оруулалт нөхтөл татвараа аваад л хүмүүсээ ажлуулж мэргэшүүлээд л явахаас өөр арга байхгүй. Эрдэнэт ч ийм л зарчимаар явж ирсэн гэж үздэг.Улс төрчид ч бас бүгдээрээ дүүрсэн ****нууд ч биш бас гайгүй хүмүүс байнаа байна.жнь Эби Зандан Мандан . 2016-11-02
Дамдинсурэн Дэнсмаа :Тийм ээ хувьд егч болохгуй яагаад 100 %улсын емч уул уурхай нэг ч гэсэн бутэн уйлдвэр байж болохгуй гэж. Бугдийг баячууд БИДНЭЭС луйвардаж авсан менгеер буцааж аваад. Бидний эзэн гэж суух уу? ? ? УЛСЫН ЮМ УЛСЫНХ БАЙХ ЕСТОЙ ШУУ ДЭЭ! ! ! 2016-11-02
ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ЛУЙВАРЧИД ТА НАР ХАРАМСАХ ЦАГ ИРНЭ. ЭРДЭНЭТИЙГ ХЭЗЭЭ Ч ХУВьД ГАРГАХ ТЭР ТУСМАА ЭН:ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ЛУЙВАРЧИД ТА НАР ХАРАМСАХ ЦАГ ИРНЭ. ЭРДЭНЭТИЙГ ХЭЗЭЭ Ч ХУВьД ГАРГАХ ТЭР ТУСМАА ЭНЭ БУЗАРЫН ДЭЭРЭМЧДЭД АЛДАХГҮЙ!!!! ДЭЭРЭМЧИД ТА БҮХЭН ЭНЭ ЛУЙВАРЫНХАА ТӨЛБӨРИЙГ ТӨЛНӨ!! ЭРДЭНЭТ БОЛООД БУСАД ҮЙЛДВЭРҮҮД 100 УЛСЫН ӨМЧ БОЛНО!!! 2016-11-02
гангаа:нэг нэгнээ хянадаг схем нь алга болох гээд байна ш дээ тэгэхээр хувийн хэвшил 49 ийг аваад үргэлжлүүлээд ХОЭтгээдүүд мөн төрийн нэр барьсан удирдлагуудад хяналттай явсан нь дээр байх аадаа за ёстой мэдэх юм алга болоод байна мэдлэгтэй хүмүүс нь сайн ойлгуулаад өгөөчээ ард түмэнд 2016-11-03
Tsogoo:Zailaasai daa 2016-11-03
Tsogoo:Zailaasai daa 2016-11-03
эх оронч нэгэн:Монголийн ард тзмэн гэхээ байг ядаж уугуул нутгийн ард иргэд Булган Орхон аймгийн оршин суугчидад хувицаа маягаар 2016-11-05
zochin: ulsiin buyu toriin omch gej bailaa ch chinii omch geg byy gord. srd tymnii nereer xedxen luybarchid ashigiig ni xyrtdeg um. xsrin ezen ni todorxoi baix ni zob bolob uu ezen ni 2016-11-06
Эргүү дагзнууд:Тэр өгсөн саналыг нь хардаа монгол үхэрнүүд бүгд зүгээр аваад л гудраад байх санаатай бүгд ард түмэнд зүгээр **** болгож тарааж өг гэдэгт саналаа өгчээ. Ийм болхоор өөдлөхгүй байгаан ийм болхоор улс төрч нэртэй ганц цалин тавьж үзээгүй ****уудадаа маллуулаад байгаан. Тэгвэл битгий **** гэж хэлэх хэрэгтэй ажил хийж амьдардаг юм бүр эсрэгээрээ ГОК д үеийн үед ажиллаж байсан нөхдүүдээс татвар ав. Эрдэнэтчүүдээс гок оор тэжээлгэж байсан бүх иргэдээс нь татвар ав 2016-11-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?