Мөн Завхан аймгийн Цэцэн-Уул сумаас баруун зүгт Уу жалганы амны адаг хэмээх газар шороон замд T.Landcruiser маркийн автомашин онхолдож, зорчигч 65 настай Ж-н амь нас хохирсон байна.
Говьсүмбэр аймгийн нутаг УБ хотоос 148 км-т засмал замд T.Harrier маркийн Ц жолоочтой автомашин онхолдож, зорчигч 30 настай Б-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн байна.
2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗЦАлбаны ЖШУХ дээр нийт 226 дуудлага хүлээн авснаас, зам тээврийн ослын 185 дуудлага бүртгэгдсэн байгаа юм. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Нүүрсний хөтөл гэх газар шороон замд Excel маркийн автомашины жолооч Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчигч 27 настай эрэгтэй Н-н амь нас хохирчээ.
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 45 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Иймээс орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын зорчих хэсэг гадаргууны байдалд хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа сайтар хангаж оролцохыг ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.