ЭМЭГТЭЙГ МӨРГӨЖ ГЭМТЭЭГЭЭД ЗУГТЖЭЭ

2016-11-02  

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 301 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 244 дуудлага бүртгэгдсэн байна.

Зам тээврийн осолд сургуулийн насны хүүхэд өртөөгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 29 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал СХД-ийн Драгон төвийн зогсоол дээр H.Sonata маркийн авто машины жолооч нь явган зорчигч 35 настай эмэгтэйг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан байна. Харин гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч гараагүй бөгөөд согтуугаар осолд холбогдсон явган зорчигч 1 байлаа.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?