Өчигдөр зам тээврийн 386 осол гарчээ Нийслэлийн хэмжээнд 11-р сарын 02-03-ны хооронд иргэд, байгууллагаас нийт 4164 дуудлага ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн 121, зөрчлийн 1446, согтуугийн 555, зам тээврийн ослын 386 дуудлага иржээ. Мэдээлэл шалгахад гэмт хэргийн шинжтэй 65 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа юм байна.
Тухайлбал : СХД-ийн 3-р хорооны “Бага Нарангийн ... тоотод 11-р сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хулгайч орсон байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус тоотод суух 79 настай эмэгтэйн сууцанд хууль бусаар нэвтэрч, 800 мянган төгрөг алдагдсан хэргийг тус дүүрэг хороонд суух 50 настай эрэгтэй Х гэгч үйлдсэнийг илрүүлэн СХДЦХ- шалгаж байна.
Мөн СБД-5 “24-р байрны ... тоотоос эд зүйлээ хулгайд алдсан” гэх мэдээллийг авч шалгахад тус тоотод суух иргэн 37 настай эмэгтэй О-ийн “Samsung S-2” гар утас 1ш, IРad, 20.000 төгрөг зэрэг эд зүйлийг СБД-5 хороонд суух 14 настай эрэгтэй Т хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СБДЦХ-1 шалгаж байгаа юм.
О.НАНСАЛМАА