Нийслэлийн хэмжээнд 11-р сарын 03-04-ний өдрийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4336 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 68, зөрчлийн 1444, согтуугийн 570, зам тээврийн ослын 303, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 61 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал Төгөл амралтын газрын орчмоос автомашинд нь суусан хүн 300 мянган төгрөгний үнэтэй гар дрилль хулгайлаад явсан байна. Үүнийг цагдаагийн газар өргөдөл гарган шалгуулахад СХД-27 хороонд суух 32 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хулгайлан авч явсныг илрүүлэн СХДЦХ шалгаж байна.
Мөн “Хөгжим бүжгийн коллеж”-ийн гадна байсан автомашинд хулгай орсон байна” гэсэн мэдээллийг авч шалгахад “Toyota Prius-20” автомашины 1 толийг, тодорхой оршин суух хаяггүй 36 настай эрэгтэй Б гэгч согтуурсан үедээ хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СБДЦХ- шалгаж байгаа юм байна. Тиймээс эд зүйлсээ анхаарал болгоомжтой авч явах мөн согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг ЦЕГ-аас иргэдэд анхаарууллаа.
О.НАНСАЛМАА