ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ ХОНОХЫГ АНХААРУУЛЪЯ

2016-11-07  

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР : Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР : Үүл багасана. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР : Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө   0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ : Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 15-17  градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

2016 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 12-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв 

9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10,11-нд зарим газраар цас орно. Салхи 8-нд Алтайн уулсаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 10,11-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус  хүйтэн байна. 8,9-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

 

 

Эх сурвалж : УЦУОШГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?