24 ШИРХЭГ ДУГУЙ ХУЛГАЙЛСАН БАЙНА

2016-11-08  

Сүүлийн үед хулгайн хэрэг ихсэж хувь албан байгууллага аж ахуйн нэгжүүд ихээхэн хохирч байгаа талаар Цагдаагийн газраас мэдээлсээр байна.

Тухайлбал : БЗД-ийн 8-р хороонд байрлах авто төвд 11-р сарын 02-07-ны хооронд хулгай орсон байна” гэсэн мэдээллийн дагуу 11-р сарын 07-нд шалгахад тус хороонд оршин суух 28 настай эрэгтэй “Б”-гийн автомашины сэлбэг зардаг газраас автомашины 24 ширхэг дугуйг, Сэлэнгэ аймгийн Номгон сумын харьяат 25 настай эрэгтэй “У” хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн бөгөөд БЗДЦХ-3 шалгаж байна.

Хулгайн хэрэг хийж байгаа хүмүүсийг насаар нь авч үзвэл ид хийж бүтээх 25-35 насны залуус, мөн орон нутгаас шилжин УБ хотод орж ирсэн ажилгүй залуус байна. Хөнгөн хялбар аргаар амьдрах сонирхолтой болсноос энэ төрлийн хэрэг буурахгүй байгааг хуулийн байгууллагынхан хэлж байлаа. 

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?