ӨЧИГДӨР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН 254 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ

2016-11-08  

Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 319 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 254 дуудлага бүртгэгджээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 байсан бөгөөд 7 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1, зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн мэдээлэл ирлээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Цаг агаарын мэдээллээс харахад маргаашаас буюу 11-р сарын 09, 10, 11-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй гэсэн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгч байна.

Иймд орон нутгийг чиглэн явах гэж буй жолооч, иргэд та бүхэн хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах. Мөн цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд хурдаа зөв тохируулах, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг анхааруулж байна. Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага, Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгээс өгч буй цаг агаарын болон урьдчилан сэргийлэх мэдээнд ач холбогдол өгөх, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн, зам даваа хаагдсан үед орон нутгийн замд гарахгүй байхыг зөвлөж байна.

 

 

Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?