Ард иргэд юу бодож, юу санаж, нийгэм юу хүлээж, ямар давалгаа үүсэж байгааг анзаарья, үүнтэй хамтдаа давалгаалья гэвэл бас "Болор цом" үзэж, сэтгэлийн хөөрөлд автдаг байлаа. 90-ээд онд тусгаар тогтнол, монголоо гэх бардамнал ...гээд л өлсөж цангасан мэт хошуурцгаасан. Дараа нь зах зээл, мөнгө, хүн чанар гээд л .. шуурцгаасан, найрагчид. Харин энэ жил хаашаа шуурах бол доо, шүлэгч, найрагчид маань. Онгод нь биднийг хааш нь хөтлөх бол доо. Улс төрчдөөс хэн зочлох бол? Уламжлалаа дагаад Очирбат ерөнхийлөгч, хуульч Бямбадорж гээд тэсэхгүй очих хүндтэй зочид бий дээ. Сөрөг хүчний е.н.б.дарга болор цомын эзэн яруу найрагч Мөнхбат мялаалгын шүлгээ уншиж таарна. Эрх баригч намын е.н.б.дарга Эрхэмбаяр шүлэг ойлгодог л байж таарна. Ирдэг болов уу. Ард иргэдийн бодол санааг унших, далайн түрлэгийг сонсох нь монголын төлөө нүүдэл хийх хүмүүст хэрэгтэй ч байж магад.
М. БҮЖИНЛХАМ