11-р сарын 09-ний байдлаар иргэд, байгууллагаас нийт 3974 удаа холбогдсоноос 2177 мэдээлэл шалгагджээ.
“Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р баг “Хустайн даваа” орчимд нь иргэн Л “Istana” маркын автомашин жолоодож яваад замын хажуу руу онхолдожээ. Уг ослоор 1 хүн хүнд, 16 хүн, 2 хүүхэд хөнгөн гэмтсэн” хэргийг шалгаж байна” хэмээн ЦЕГ-аас мэдээллэж байна.
“Сэлэнгэ аймагийн Баянгол сумын Баян 2-р баг “Хустайн даваа” орчимд УБ хот СХД-28 хороонд суух Л /эр.38н/ нь “Istana” маркын автомашин жолоодож яваад замын хажуу руу онхолдож, 1 хүн хүнд, 16 хүн, 2 хүүхэд хөнгөн гэмтсэн” хэргийг шалгаж байна.
Мөн Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Өгөөмөр гэдэг газар “Coronda” автомашин онхолдож, жолооч Тус сумын харьят А /эр.30н/ нь нас барсан” мэдээллийг 11-р сарын 09-нд авч шалгаж байна” ЗЦЕГ-ын хэвлэлийн албанаас мэдээлж байна.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч эрс нэмэгдэж зам халтиргаа гулгаа ихтэй байна. Иймд хөдөө орон нутагт зорчигчид тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангаж явахыг Замын Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа.
Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ