ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ ГЭРИЙН ХАЯГААРАА АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2016-11-11  

Энэ сарын нэгнээс эхлэн жолооны үнэмлэхээ гэрийн хаягаараа авах боломжийг ЦЕГ-ын лицензийн төв, болон Монгол шуудан ХК олгож байна.

Хэрэв жолооч та хуучин шар үнэмлэхээ солиулах, хаяж гээсэн, үрэгдүүлсэн, хугацаа нь дуусан үнэмлэхээ дахин авахаар материалаа бүрдүүлэн өгсөн бол үнэмлэх захиалах үедээ шуудангаар хүргүүлэх захиалгын хуудас бөглөн, хаягийн мэдээллээ өгсөн тохиолдолд шуудангаар үнэмлэхээ хүлээн авах боломжтой. 

Мөн Лицензийн төв олон улсын үнэмлэх хэвлэдэг болсонтой холбоотойгоор гадаадын аль ч улсад хүргүүлэх боломжтой болсон байна. Захиалга хүлээн авснаас хойш Улаанбаатар хот дотроо 24 цаг, орон нутагт ажлын тав хоногт багтан хүргэх юм байна. "Монгол шуудан" ХК нэг үнэмлэхийг 2500 төгрөгөөр хүргэхээр болжээ. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?