Өнөө шөнө Булган, Сэлэнгийн нутаг, Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангай, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр маргааш өдөр Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дундговийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Иймээс холын замд гарахгүй байх, малаа хотлуулах бол ойр газар бэлчээрлүүлэхийг ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.
"Энэ сарын 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15,16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 15-нд Алтайн уулсаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна” хэмээн ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.
Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ