ШИВЭЭСЧИН М.БАТ-ИРЭЭДҮЙ : ОДОО ШИВЭЭСИЙГ ЦОЧИЖ БИШ ШОХООРХОЖ ХАРДАГ БОЛСОН

2016-11-13  
Анх Польш-д шивээс хийж сураад эх орондоо ирж ДУДС-ийн Монгол зургийн ангийг дүүргэснээр  түүний замнал эхэлсэн. Түүний нээсэн жижигхэн үсчний салон нь өнөөдрийн “Матрикс”. Японд орчин үеийн уран зураг буюу биен дээрх зургаар мэргэжлээ дээшлүүлсэн БНХАУ-д болсон шивээсний уралдаанд яваад эхний шатанд бүдэрсэн. Учир нь түүний сонгосон сэдэвт байсан аж. XIII зуунд та нарыг бид алж байсан шүү гэсэн утга бүхий гавлын ясан дээр зогссон эртний баатрын дүр бүхий шивээс хийж очсон нь Хятадуудын эгдүүг хүргэж байсан гэдэг.  Ингээд шивээсчин М.Бат-Ирээдүй (Бандгаа)-ийн ажлын өрөөгөөр зочилсноо хүргэе.

Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу? Намайг Бандгаа гэдэг шивээс хийгээд 14 жил болж байна. Монгол зургийн зураач мэргэжилтэй, өмнө нь энэ миний хобби, сонирхол байсан бол одоо миний амьдрал болчихсон. Бизнесийн хэмжээнд хөгжүүлээд явж байна.

Яагаад шивээсчин болохоор шийдсэн бэ?

Зураач хүн гоё зураг зурахаараа таашаал авдаг. Би ч мөн ялгаагүй хүний бие дээр гоё зураг зурахаараа таашаал авдаг. Хүний бие дээр л зурагддаг болохоос уран зургийн нэг хэлбэр л юм даа. Багаасаа л дуртай байсан өөрийн сонирхол юм болохоор энэ чадвараа хөгжүүлэхийг хичээсээр ирсэн.

Хувийн цуглуулганд минь мотоциклийн сувинер, монгол зураг, гавлын ясны хэлбэртэй эдгээр дурсгалууд багтдаг.

Монголчууд хэзээнээс шивээс хийлгэдэг болсон юм бол?

Монголд орос цэргvvд их байсан. Ах нар маань цэрэгт явахаараа шивээс хийлгэчихээд л ирдэг байсан юм. 1980-аад онд монголчууд шивээстэй хvн харахаараа шоронгоос гарч ирсэн ч юм уу, эсвэл танхай юм шиг хvлээж авдаг байсан.

/ ГАДААДЫН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД ОЛНООР ИРДЭГ. ИХЭНХ НЬ ЕВРОП ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ /

Тухайн vед шивээсний хийц муу, зvгээр нэг хєх бэхээр хийсэн болхидуу загвартай байсан юм. Харин одоо зориулалтын машин будаг ашиглаж шивдэг болсон. Мэргэжлийн шивээсчин ч бий боллоо. Хvний биед зохицуулж хийгээд сураад ирэхээр хvмvvс их сонирхож хийлгэх болсон. "Одоо шивээстэй хүнийг хүмүүс цочиж биш шохоорхож хардаг"

/ ШИВЭЭСИЙГ АНХААРЛАА САЙН ТӨВЛӨРҮҮЛЖ ЧАНАРТАЙ, АЮУЛГҮЙ  ХИЙХ ХЭРЭГТЭЙ /

Шивээсчдийн дунд тэмцээн болдог уу? 

Тэмцээнүүд жил бүр зохиогддог. Олон улсын том фестивалиуд жил бүр л болдог. Миний хувьд 2011 онд БНХАУ-д зохион байгуулагдсан шивээсчдийн фестивальд 2-р байр эзэлж байсан. 

Шивээсэнд төрөл гэж байдаг юм болов уу? 

Бараг орон орны л онцлогоор төрөл гэж байдаг. Жишээ нь Японы якуза нарын, Хятадын луутай шивээс, Африкийн орнууд бол ямар ч хамаагүй хээ угалз, дүрс мөн барууны орнуудын аймшгийн шивээснүүд гэх мэт олон төрлүүд бий. Мөн манай үндэсний Монгол хээ олон улсад нэлээд хүчээ авч байна. Нэг хэсэг дэлхийгээр дүүрэн ханз шивүүлсэн хүмүүс байдаг байсан бол одоо Монгол хээ, Монгол бичиг шивүүлэх нь харьцангуй их болсон байна. Энэ нь манайханд бол том боломж юм даа. Үндэснийхээ өв соёлыг сурталчлах, Дэлхий дахинаа таниулах боломж гарч ирж байна. Манай хээ бол маш өргөн хүрээтэй, сонголт арвин байдагтай нь холбоотой байх. Зураг болон шивээсэнд бас нэг сайхан зохицдог зүйл нь уран бичлэг буюу каллиграфи. Монгол бичгийн гоё сайхныг таниулж байгаа бас нэгэн төрөл юм даа.

/ БНХАУ-Д ОЛОН УЛСЫН ШИВЭЭЧИДИЙН ФЕСТИВАЛД ОРОЛЦОЖ БАЙХ ҮЕЭР /

Зураг зурж сурчихаад шивээс хийх хэрэгтэй сайн зураг гаргахын тулд эдгээр бийр, бал зэрэг хэрэгтэй байдаг юм.

Гол багаж хэрэгсэл бол будаг болон машинууд маань байдаг 

Үйлчлүүлэгчдийн насны хувьд, залуучууд түлхүү хийлгэж байна уу? 

Миний үйлчлүүлэгчдийн насны хувьд бол ер нь их жигдхэн хөгшин залуу ямар ч хүмүүс байдаг. Гэхдээ миний баримталдаг нэг зарчим бол насанд хүрээгүй хүнд шивээс хийж өгөхгүй. Арван жилийн сурагчид над дээр шивээс хийлгэх гэсэн юм гээд хүрээд ирдэг. 18 хүрсэн хүнд шивээс хийнэ. Заримдаа 60 70-тай хүмүүс ч ирдэг “Залуу байхдаа хийлгэе гэж боддог байсан юм” гээд л хүрээд ирнэ. Хүмүүс  өөрсдийн дуртай зүйлээ, сонирхлоо, мөн хайртай хүнийхээ нэр, эсвэл тэмдэглэлт он, сар, өдөр гэх мэт олон зүйл шивүүлдэг.  

Шивээстэй хvн хєгшрєхєєр арьс нь муухай болдог гэх юм билээ? 

”Залуу байхад арслан байсан юм. Хєгшрєєд байцаа болчихлоо” гэж онигоо хvртэл гарсан байдаг. Хєгшрєхийн цагт мэдээж гоё сайхнаараа байж чадахгvй. Биднийг хєгшрєхийн цагт шивээстэй євєє, шивээстэй эмээ гээд гайхаад байхгvй ээ.

            Таны хувьд шивээсийг ямар ханштай хийдэг вэ?

Гадны орнууд бол тэр тусмаа барууны орнууд цагаар үнэлдэг. Дундаж ханш 200 орчим доллар байдаг юм билээ. Тэнд бол энэ соёл, энэ урлаг олон жилийн түүхтэй тэр ч утгаараа үйлчлүүлэгчид нь харьцангуй дасан зохицсон байдаг. Манай оронд бол харьцангуй хямд байдаг. Учир нь манайд цагаар үнэлэх боломж байхгүй. Хүмүүс чи удаан хийлээ дутуу хийлээ гэх мэт зүйлс ярих магадлалтай. Миний хувьд бол хийлгэх шивээсээ хэр их ажиллагаатай байх, мөн ямар хэмжээний талбай эзлэх зэргийг л хараад үнээ тохирдог доо.

Салоныхаа дотоод засал чимэглэлийг өөрийн сонирхолд тулгуурлан хийсэн.

Улаанбаатар хотын төвөөр шивээсний газрууд хаа сайгүй байна. Энэ талаар?

Шивээсний газрууд олон байх нь зөв. Манайд энэ төрлийн урлаг хөгжихөд том нэмэр болж байгаа. Гэхдээ нөгөө талаараа энэ аюултай. Учир нь тэдгээрийн олонх шивээсчид мэргэжлийн бус байх тохиолдол гардаг. Надад олон гомдол ирж байсан. Тэнд хийлгэсэн чинь ингэчихлээ одоо засуулах гэсэн юм гээд. Чанартай сайн шивээс хийж чадахгүй бол хүний биеийн гоо сайхнаар тоглох хэрэггүй. Чи мэргэжлийн шивээсчин үү? гэхээр би зүгээр хоббигоороо л хийдэг гэх мэт хариултууд өгдөг. Мөн хуурамч будаг хэрэглэх тохиолдол олон байдаг. Хуурамч будгаар шивээс хийсэн тохиолдолд амархан бүдгэрэх, халдвар үүсэх, халуурах гэх мэт олон муу үр дагавартай. Тийм болохоор шинэ залуу шивээсчдэд хэлэхэд эхлээд ядаж зураг сайн зурж сурчихаад шивээс хийх хэрэгтэй.

Монголд мэргэжлийн шивээсчин хэд байдаг вэ? 

Зориулалтын машинаар хийж байгаа, мэргэжлийн хvн цөөхөн хэд бий. Харин зориулалтын бус аргаар шивээсний салон болгон л хийдэг. 

Хvний биеийн аль хэсэгт шивээс хийх хэцvv вэ? 

Нимгэн арьстай хэсэгт их хэцvv байдаг юм. Бас шагай гэх мэт ясанд ойрхон хэсгvvд аюултай. Ер нь их мэдрэмж шаарддаг юм даа. Бас мэдлэгтэй байх хэрэгтэй аль хэсэг судас байгаа аль хэсэгт арьсанд ойрхон яс байгаа вэ? гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Таны өөр нэг сонирхол мотоцикл унадаг гэсэн? 

Harley Davidson road king

МОТОЦИКЛ МААНЬ. МИНИЙ ӨӨР НЭГ СОНИРХОЛ МААНЬ ЯАЛТ Ч ҮГҮЙ ЭНЭ

“Монголын чопперчин ахан дүүс мото клуб”-ийн дэд ерөнхийлөгчийн алба хашдаг. Миний мотоциклын хувьд Harley Davidson road king 1600 мотортой урагшаа 6 араатай мотоцикл унадаг. Өнгөрсөн намар бид МонголHD телевизийн “Авьяаслаг Монголчууд” шоуны сурталчилгаанд тоглосон.

“Монголын чопперчин ахан дүүс мото клуб”-ийнхээ ах нартай хамт

Зарим үед өөрийн бие бялдарынхаа хөгжилд анхаардаг юм.

Бид мотоциклоороо зугаалж чөлөөт цагийг илүү үр дүнтэй өнгөрүүлдэг.


 

ТАНЫ АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ. ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА

 

 

 Х.ТЭМҮҮЖИННАМСРАЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Жалайр:Бандгайтай яаж холбогдох вэ 88119868 2023-01-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?