Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 11-р сарын 13-ны 82 дугаар тушаалын дагуу Улсын хэмжээний авто зам, замын байгууламжийг 2016.11.13-ны 13:00 цагаас 11-р сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл ТҮР ХААЖ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоолоо.
Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа, гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж : Авто тээврийн үндэсний төв