МАШИН ШАТАЖ 2 ХҮН АМЬ ЭРСДЖЭЭ

2016-11-14  

Өвөрхангай аймгийн Сант сумын 4-р багт оршин суух 37 настай эрэгтэй М жолоочтой “Toyota Marino” автомашин техникийн саатлын улмаас гал гарч, шатаж, улмаар жалга уруу онхолдсон хэрэг гарчээ.

Зорчигч Өвөрхангай аймаг Арвайхээр сумын харьят 41 настай эрэгтэй Д, Баянгол сумын харьяат 37 настай эрэгтэй Б нар нас барсан байна. ЗЦА энэхүү мэдээллийг өчигдөр авч шалгаж эхэлжээ. Автомашины бүрэн бүтэн байдлыг ямагт шалгаж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хариуцаж яваагаа ухамсарлан, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож байхыг ЗЦА-аас нийт жолооч, явган зорчигчдод анхааруулж байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?