“Дүнжингарав” худалдааны төвийн зүүн замд Hyundai Sonata-6 автомашины жолооч М замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч 107-р сургуулийн 5Г ангийн сурагч, СХД 1-р хороонд оршин суух 10 настай Н нарын 2 хүнийг гэмтээжээ.
Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Др:3:31% гарсан байв. Энэ оны эхний 10 сарын байдлаар л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26000 зөрчил илэрсэн байна. Харин үүнээс болж 84 хүн амиа алджээ.
О.НАНСАЛМАА