ТӨВИЙН БҮСИЙН 128 МЯНГАН ӨРХ ЦАХИЛГААНЫ ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРАГДАНА

2016-11-15  

Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш эрчим хүчний салбарт ард иргэддээ чиглэсэн гол ажлын нэг нь гэр хорооллын эрчим хүчний үнийн тарифын хөнгөлөлт юм.

Энэ хүрээнд Улаанбаатар хот болон бусад томоохон сум, суурин, хотуудыг гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж байгаа. 

Өөрөөр хэлбэл, 77 төгрөгийг 38 төгрөг 50 мөнгө болгоод бууруулчихна гэсэн үг. Хөнгөлөлт эдлэх шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хугацаанд иргэд халаалт болоод бусад цахилгаан хэрэгсэл ашиглаад хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байгаа юм.

Сүүлийн жилүүдэд цахилгаанаар халдаг жижиг оврын халаалтын хэрэгслүүд олон болсон. Тиймээс шөнө заавал түүхий нүүрс түлж, гэрээ дулаацуулна гэхгүйгээр цахилгаанаар асуудлаа шийдэх боломжтой юм. Олон айл өрх дулааны асуудлаа цахилгаанаар шийдэж чадвал Улаанбаатар хотын болоод бусад сум, суурин газрын агаарын бохирдолд эерэг нөлөө үзүүлэх арга хэмжээ гэж харж байгаа.  Агаарын бохирдлын ачааллыг салбар өөр дээрээ авч байгаа гэсэн үг. Энэ хүрээнд таван тэрбум төгрөгийн хөнгөлөлтийн асуудлыг Засгийн газар хариуцаж байгаа юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?