ХУЛГАЙН ХЭРЭГ ГАРСААР БАЙНА

2016-11-16  

Тухайлбал БЗД-ийн 21 хороонд суух 19 настай О, 16 настай Э гэгч 2 иргэн Техникийн захын гадна овор ихтэй эд зүйл авч явахад нь шалгатал “LG” /39/ инчийн LED зурагт хулгайлсан байжээ. Үүнийг цагдаагийн алба хаагчид эргүүл хийж явах үедээ саатуулан шалгаж, илрүүлсэн байна. Тэрээр БЗД-9 хороонд суух Э /эр.38н/-ын сууцны цонхыг бүлэглэн эвдэж хулгайлсан байжээ.

Мөн яг ийм хэрэг БЗД-16-р хороонд гарсан байна. Тэрээр 22 настай эмэгтэй С, 29 настай эрэгтэй Г нар айлын гэрт хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн байжээ. Сүүлийн үед айлын гэрт хууль бусаар нэвтэрч дээрэм хийж буй хэрэг ихээр гарч байгаа учир иргэдийг хулгайн хэргээс сэрэмжлүүлж байгаа юм.

Харин БЗД-ийн 8-р хорооны “Хилчин хотхоны гадна байсан автомашинд 11-р сарын 15-ны 12:00-15:00 цагийн хооронд хулгай орсон байна” гэсэн мэдээллийг авч шалгахад СБД-17 хороонд суух 29 настай эрэгтэй М-ийн “Prado-78” автомашины бүтээлгийг тодорхой оршин суух хаяггүй С /эр.48н/ гэгч хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байгаа юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 15- 16-ны өдрийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4091 удаа холбогдсоноос 2362 мэдээлэл шалгалаа. Үүнээс гэмт хэргийн 75, зөрчлийн 1311, согтуугийн 537, зам тээврийн ослын 398, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 41-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochn:ingej hulgai hj bga ni zaluuchuudiin buruu bish niigemtei holbootoi 2016-11-16
Зайлуул да :Юуны чинь нийгмийн буруу гэж ****аад байгаам. Ухамсаргүй ийм юмнууд яаж эх орноо авч явнаа. 2016-11-16
Зочин:Хувь хүний ухамсартай холбоотой. Залуу хүн ажил хийх хэрэгтэй. Биеийн амарыг харж болохгүй...!!!! 2016-11-16
Novshiin hulgaichiig ustgaval taarna:Gariig ni tairval taarna 2016-11-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?