Одоогийн байдлаар Улаанбаатарт -12 градусын хүйтэн байгаа бөгөөд маргааш хүртэл хүйтний хэм хэвийн байна гэж мэдээллээ.
11 сарын 18-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа 20-д гартал бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Дархадын хотгороор -42..-470С, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 45-47 С хүрч хүйтэрч мал бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч дулааны шугам сүлжээнд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
О.НАНСАЛМАА