АЖИЛГҮЙ ИРГЭД 118.8 МЯНГА БОЛЖ ӨСЧЭЭ

2016-11-17  

Монгол Улсын нийгэм эдийн засгийн энэ оны эхний 10 сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа.

Оны эхний 10 сарын төсвийн алдагдлын мэдээллийг өнгөрсөн 9-р сарынхтай харьцуулахад, 1 сарын дотор 268.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Харин эхний 9 сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2 их наяд 51.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан байна.

Мөн өрхийн нийгэм эдийн засгийн 2016 оны 3-р улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 853.3 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 84.4 мянган төгрөгөөр буурлаа. Үүнтэй зэрэгцээд улсын хэмжээнд ажилгүй иргэд 118.8 мянга болж, үүнээс 61.2 хувь нь эрэгтэйчүүд, үлдсэн хувь нь эмэгтэйчүүд байгаа юм байна. Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 3-р улиралд 9.4 хувь болж өмнөх оны мөн үеэс 3.1 пунктээр өсч, өмнөх улирлаас 1.0 пунктээр буурлаа. Нэг өрхийн сарын дундаж зарлага энэ оны 3-р улиралд 926.2 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 10.4 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт гарчээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Отгонбат:Төр засаг минь залуучуудаа ажилтай болгоод өгөөч. Яачихсан төр засагтай ард түмэн бид чинь. Гаднаас ажиллах хүч авахаа болиод залуучуудаа ажилтай болгоочээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2016-11-17
Аюуш:Эд нар угаасаа хамаг сайхан залуусыг гадагшаа явах бодлоготой байгаа юм биш үү тэгээд гаднаас ****ан хятад хүмүүс оруулж ирээд үндэсний аюулгүй байдлын бодлогод нөлөөлөөн байна. МАНАН байгаа цагт хэзээ ч сайхан амьдрахгүй ээ 2016-11-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?