Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэсэн ба үүнээс хойш улс орнууд уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар нэгдсэн.
Манай улсын хувьд зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, осол хэргийн үр дагавар нь маш хүнд, хохирогсдын ар гэрийнхэнд нөхөж баршгүй уй гашуу авчирдаг, амьдралын нөхцөл эрс дордоход хүргэж байдаг тул амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд улсын хэмжээнд 3 дахь жилдээ зохион явуулах гэж байна.
Монгол улсад 2010-2016 оны байдлаар 43176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна. Он тус бүрээр үзүүлбэл :
|
Он |
Зам тээврийн осолд өртсөн хүн |
ТХХАБАЖЭГХэргийн улмаас хохирсон хүмүүсийн мэдээ |
||||||
Зам тээврийн гэмт хэрэгт өртсөн хүн |
Нас барсан хүн |
Гэмтсэн хүн |
|||||||
Улс |
хот |
Улс |
хот |
Улс |
хот |
Улс |
хот |
||
|
2010 |
4368 |
3805 |
1253 |
691 |
320 |
127 |
933 |
564 |
|
2011 |
6145 |
5415 |
1527 |
725 |
434 |
103 |
1093 |
622 |
|
2012 |
6440 |
5716 |
1619 |
757 |
541 |
148 |
1078 |
609 |
|
2013 |
7669 |
6807 |
1842 |
875 |
560 |
149 |
1282 |
726 |
|
2014 |
7052 |
5955 |
2114 |
900 |
654 |
174 |
1460 |
726 |
|
2015 |
6391 |
5015 |
1811 |
1066 |
429 |
317 |
1382 |
749 |
|
2016 оны эхний 10 сар |
5111 |
3886 |
1419 |
685 |
418 |
75 |
1081 |
610 |
Нийт: |
43176 |
36599 |
11585 |
5699 |
3276 |
1093 |
8309 |
4606 |
Зөвхөн 2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1081 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс 48 хүүхэд нас барсан нь нийт нас барсан хүний 2%-ийг, 199 хүүхэд гэмтсэн нь нийт гэмтсэн хүний 18,4%-ийг тус тус эзлэж байна.
Хүүхэд өртсөн зам тээврийн ослын тоон мэдээллээс үзэхэд нийслэлд явган зорчигч хэлбэрээр, Орон нутгийн замд тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ буюу эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал их байна.
Явганаар замын хөдөлгөөнд оролцож гэмтсэн хүүхдийн 24,2% нь насанд хүрсэн, харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 53,1% нь харгалзах хүнгүй ганцаараа, 22,7% нь насанд хүрээгүй найз, ах, эгч нартайгаа хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг хүн бүр алхам тутамдаа мөрдөж хэрэгжүүлэн, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, эрдэнэт хүний амь насыг хамгаалцгаая.
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА