ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

2016-11-17  

17-ноос 18-нд шилжих шөнө Завханы зүүн, Архангай, Булган,Төв, Хэнтийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр, 18-ны өдөр Архангайн зүүн, Булган,Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч тул зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна. Малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19, 20-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ : УЦУОШГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?