ЗАЛУУС БҮЛЭГЛЭН ДЭЭРЭМ ХИЙХ НЬ ИХЭСЛЭЭ

2016-11-18  

Өчигдрийн байдлаар бүлэглэн дээрэм хийсэн хэд хэдэн залуусыг цагдаагийн байгууллагын ажилчид илрүүлэн шалгаж байна. Сүүлийн үед залуус бүлэглэн дээрэм хийх нь ихсэж байна. Тэд ихэвчлэн шөнө орой ганц нэгээр яваа өндөр настай, эсвэл хүүхэд эмэгтэйчүүдийг сүрдүүлэн дээрэм хийж байна.

Тухайлбал БЗД-ийн 4-р хороонд “Цэргийн хотхоны 1-р гудамжны үзүүрт дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээллийг шалгахад ХУД-1 хороонд суух 22 настай О бусадтай бүлэглэн хэтэвчтэй мөнгө бичиг баримт зэрэг эд зүйлийг дээрэмдсэн хэргийг илрүүлэн БЗДЦХ-2-р хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.  

Мөн СХД-ийн 18-р хорооны “Залуус-1” хотхоны орчим дээрэмдүүлсэн хэрэг гарчээ. Тус хэргийг 27 настай залуу согтуурсан үедээ бусдыг айлгаж сүрдүүлэн, зодож дээрэмдсэн хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн СХДЦХ-1 шалгаж байна.

Иймээс иргэд гадуур явахдаа сонор сэрэмжтэй ялангуяа сургуулийн сурагчдыг олон хүний газраар явахдаа эд зүйлсээ ил гаргахгүй байхыг, мөн анхааралтай явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.     

 

 

О.НАНСАЛМАА

           

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?