НИЙТ 337 КМ ЗАМД ЦАС ХАЙЛУУЛАХ БОДИС ЦАЦЛАА

2016-11-18  

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 11 сарын 17-ны 21 цаг 30 минутад бодис цацахаар тоноглогдсон портер машин хоёр, шөнийн 01 цагт Зил-130 гурав, камаз долоо нийт 12 машин, 24 жолооч, инженер техникийн ажилтантайгаар хуваарьт 337 км замуудад цас хайлуулах бодис цацлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар ажлын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, тус газрын дарга, орлогч дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан байна.

Хуваарьт замууд буюу Яармагийн гүүр, Баянзүрхийн товчоо, 19-р хороолол,  Хурд  хорооллын  урд, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Тасганы овоо,  Шар хад, Энхтайваны өргөн чөлөө, Таван шараас Офицер хүртэл, Зурагтын уулзвар Баян хошуу, Хөтөл, Жанцан, Энхтайваны гүүр, Зайсан, Чингисийн өргөн чөлөө, Гадаад харилцааны яам, Их Монголын гудамж, Маршалын гүүр,  Их тэнгэр, 32-н тойрог, Сансрын тунель  өгсөх уруудах зам, Нарны зам, Халдвартын уулзвар, 4-р дэлгүүр, СУИС, Яармагаас Нисэх  Сонсголонгийн гүүр, Монос, Нарны гүүр, Гэсэр сүм, Гандигийн гудамж, Дунд гол, Эрчим хүчний гудамж, Саппоро, Сөүлийн гудамж, БЗД, Нохойтой хөшөө, Богд уулын зам, ХАА-н уулзвар, Гурвалжингийн гүүр, Гэмтэл 25-с дээш өгсөх, Модны 2-с дээш өгсөх зам, Сапорогоос дээш өгсөх, Нэгдүгээр хорооллын арын зам, Замын Цагдаагийн урд, Төмөр замын призер, Соёолж, Баянмонгол хорооллын нүхэн гарц, Багшийн дээдийн уулзвар, 100-н айл, 17-н буудал, Долоон буудлын эцэс,  Дарь эх, Дамба, Бэлх, Сэлх  Дөлгөөн  нуураас Их тэнгэр хүртэл, Хан-Уул дүүргийн уулзвар, ХАА-н уулзвар зэрэг хариуцдаг бүх уулзвар, уруу өгсүүр замуудад нийт 99 тн бодис, давс цацсан байна. Яг одоо Сүхбаатарын талбайд 9, гудамж талбайд 12 машин, явган хүний замын цасыг 350 гаруй хүн цэвэрлэж байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Өнөрөө:Хөөрхий энэ ТҮК-ийнхэн цэвэрлээд барахгүй ш дээ. Албан байгууллагуудыг бас ури**** л хэрэгтэй. Гадна талбайгаа цэвэрлэхгүй торгох ч хуультай болох хэрэгтэй. 2016-11-18
Заяа:Юу гэж уриалж байдгын бүгд л хийх ёстой ш дээ. Тийм заалт ч байдаг биз дээ. 2016-11-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?