ХУВИЙН БАЙГУУЛЛАГУУД ОЙР ОРЧМЫН 50 МЕТР ТАЛБАЙГАА ЦЭВЭРЛЭЭГҮЙГЭЭС ИРГЭД БЭРТЭЖ БАЙНА

2016-11-19  

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх талбайн цас, мөсийг арилгах үүрэгтэй байдаг. Мөн дүүргийн тохижилт үйлчилгээний компаниуд орон сууц болон гэр хороолол дахь туслах замуудынхаа халтиргаа, гулгаа, цэвэрлэгээг хариуцах үүрэгтэй. Орчныхоо 50 метр газрыг цэвэрлээгүйгээс иргэд халтирч унан гэмтвэл хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг нийслэлийн онцгой комиссын хуралдааны үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хэлсэн юм.

Хот тохижилтын газар нийслэлийн 6 дүүргийн 116-р гудамжны 337,5 км авто зам буюу нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд аж ахуйн нэгж, байгууллагуудыг цас, мөс цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалсан бөгөөд өнөөдөр ГХЯ-аас ЗЦГ-хүртэлх замыг хотын удирдлагууд болон НЗДТГ-ынхан цэвэрлэж байна.

Гэтэл хувийн байгууллагууд ойр орчмын 50 метр газрын цасыг цэвэрлээгүйгээс болж мөн л хүмүүс халтирч унан, бэртэж гэмтсээр байна. Ойрын өдрүүдэд цас ихээр орж албан байгууллагаар үйлчлүүлэх хүний тоо багассаар байхад тэд ажилдаа түүртсээр зам талбайгаа цэвэрлэж, үүргээ гүйцэтгэхгүй байгаагаас болж олон хүн эрүүл мэндээрээ хохирч байна. Шаардлага, үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгжид хуулийн хариуцлага тооцож арга хэмжээ авна гэсэн хотын менежерийн үг хувийн байгууллагуудад тод сонсогдохгүй байгаа аж.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?