Цагдаагийн хурандаа нар нийлж, нэгэн иргэний амь насыг хөнөөх захиалга өгсөн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэрэгт холбоотой иргэн "М" цагдаагийн хурандаа нарыг хилс хэрэгт гүтгэснийг шүүх байгууллага тогтоосон байдаг. Тэгвэл уг хэргийн үйлдсэн жинхэнэ этгээдийг эрэн сурвалжлаж 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дайчлан баривчилан МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.5 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Төмөр зам дахь цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байна.
Уг гэмт хэргийг 1966 онд төрсөн эрхэлсэн тодорхой ажилгүй БГД-3 хороонд оршин суудаг "Ш" 1986 онд төрсөн БГД-7 хороонд оршин суудаг "Б" нар бүлэглэн үйлдсэн байна. Эхний мөрдөн байцаалтаар иргэн "Ш" гэмт хэргийг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд ямар нэгэн этгээдийн захиалгаар хийгээгүй хувийн өс хонзогийн сэдлээр иргэн "М" гэгчид халдсан гэж мэдүүлсэн байна. Хэргийг үргэлжүүлэн шалгаж байна.
Б.БАТБААТАР