ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭХ ЁС

2016-02-04  

Хуучин цагт ихэс дээдэс болон том лам нар их, бага гарын хоёр хөөрөгтэй явж, их гарын хөөргөөрөө дээдэстэй мэнд солилцдог байжээ.  Хөөрөг зөрүүлж тамхилах нь эвтэй явахын бэлгэдэл юм. Эвдрэлцсэн хүмүүс энэ өдөр хөөргөө зөрүүлж сэтгэлээ цайлгадаг жаягтай байжээ.

Хөөрөг зөрүүлэхийн өмнө толгойг нь суллана. Хөөрөглөсний дараа толгой дээр дарж өгч болохгүй. Хөөрөгний толгойг хөндийрүүлэх, хөндийрүүлэхгүй, хөндийгөөр үнэрлэх нь учир утгатай. Ерийн тамхилахад хөөрөгний толгойг заавал хөндийрүүлж өгнө. Дээр үед хороогдох ялд унасан хүнд, эцсийн ёс гүйцэтгэх үед нь тамхилахдаа хөөрөгний толгойг хөндийрүүлэхгүй тамхилдаг байсан учир цээрлэдэг. Толгойг нь сугалахгүйгээр үнэрлээд өгөх нь “Би уй гашуутай яваа хүн”, өөрөөр хэлбэр “Бурхан болоочийнхоо хоногийг хураагаагүй явна” гэсэн санааг илэрхийлдэг байна. Ахмад настай хүнтэй тамхилахдаа зүүн гараараа хөөрөг барьсан, баруун гарыг тохойноос нь түшин хүндэтгэнэ. Ингэж тамхилж мэнд амраа мэдэлцсэний дараа ажил төрлөө ярина. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Урнаа: Хөөрөг, гаанс, отго жинсийг одоо больмоор юм даа...Хhttp://www.zaluu.com/read/2e71cgfa Танайхаас арай өөр ,илүү дэлгэрэнгүй, илүү эерэг, илүү эх оронч мэдээлэл хүлээж байсан юмсан...Гэтэл .... 2016-02-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?