Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

МОНГОЛЫГ МИНЬ, ГАДНЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИДТАЙ ҮГССЭН МОНГОЛЫН УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН БҮЛЭГЛЭЛ БАГАЛЗУУРДЖЭЭ

2016-11-22  

Монголыг хэн удирдаж байна вэ? Монголчууд өөрсдөө юу? гэдэгт эргэлзээ төрж эхэллээ. Монгол улсыг гаднын гар хөл болсон улс төр, эдийн засгийн бүлэглэл багалзуурджээ. Тэд Оюутолгойг залгисан. Тэр залгих гэрээг нь монголчууд өөрсдөө буюу, нөгөө ил гарчих гээд бачимдаад байгаа Монголын улс төр, эдийн засгийн бүлэглэл гадныхны зааврын дагуу хийж өгсөн. Их хурлаараа хуулийг нь хүчээр баталж, Монголын Засгийн газар гэрээ байгуулсан. Тэд энэ хуулиа ард иргэдийн анхаарал суларсан шинэ жил, цагаан сар, наадмаар баталж, хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэд хуулийн дагуу дээрэм хийж байгаа учраас хэн ч тэднийг гэмт хэрэг хийж байна гэж мөрдөж, шалгах үндэсгүй болжээ. Эрх баригчид улс орноо, ард иргэдээ хөсөр хаяжээ.

Оюутолгойгоос Монголчууд 2040 оныг хүртэл юу ч олж "долоохгүй". Ингэж шинээр томилогдсон ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маш тодорхой хэлсэн. Оюутолгойгоос ямар хэмжээний мөнгө улсын төсөвт орж байна вэ? гэвэл ердөө л татварын л өчүүхэн хувь. Бид баялгаа өгчихээд, зөвхөн татвар гэсэн өчүүхэн хэлтэрхийг хүлхэж, түүндээ "баясаж" сууна. Ингэсэн чинь дээр гэж нөгөөх улс төр, эдийн засгийн бүлэглэл ард иргэдэд " зааж сургаж" байна. Оюутолгой бол Эрдэнэтээс хамгийн багаар бодоход, 4 дахин их баялагтай. Түүнийгээ гадаадын эдийн засгийн алуурчидтай хамтарсан монголын бүлэглэлд алдсан.

Энэ гэрээг хийсэн хүмүүсийг захаас нь санах гэж оролдоё. Цаг хугацаа холдож буй тул зарим нэр гээгдэж л буй байх. Монголын идэр залуу таван иргэний аминд хүрсэн, маш үнэтэй, 2008 оны УИХ-ын сонгуулийг иргэд харин мартах учиргүй. 5 иргэний амь нас, олон зуун монголчуудын зүрхний шархлаа, асгарсан цус, хөлсөн дээр С.Баяр гэж хүн стандарт бус Засгийн газар байгуулж байсан. Тэд сайн сайхан зүйл амлаж, бүтэн жил иргэдийн сэтгэл зүйгээр тоглож, зохих бэлтгэлээ хангасан байдаг. 2009 онд ерөнхийлөгч Н.Энхбаярыг түлхэн унагаж, Ц.Элбэгдоржийг сонгосноос хойш эдийн засгийн алуурчдын үйл ажиллагаа эрчимжсэн.

Одоо зарим нэг нэрийг дурдая. Ерөнхий сайд С.Баяр, сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялгийн сайд Д.Зоригт, Байгаль Орчны сайд Л.Гансүх гэсэн нэрсийн урт жагсаал гарна. Дээр нь, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болсны дараа шахаж, шаардаж, гэрээ байгуулахад нөлөөлсөн. Түүний дараа ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Да.Ганболд гээд гүйцэтгэл дээр үүрэг гүйцэтгэсэн эрх мэдэлтнүүд бий. Тэд замдаа таарсан бүх саад тотгорыг "арчсан". Тэд замаа цэвэрлэсэн.

Женко Х.Баттулга, Н.Энхбаяр, З.Энхболд, Н.Алтанхуяг гээд...эвлэрч нэгдээгүй, дуулгаваргүй, бүгдийг зайлуулсан. Энэ тухай одоо, захаасаа ярьж, тэмцэнэ гэдгээ зоригтой илэрхийлж эхэллээ. Тэд Оюутолгойг авчихаад ханаагүй бололтой. Бас нэгэн сэжүүр гарч ирсэн нь, тэд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг гартаа оруулах ичгүүр сонжуургүй алхмаа хийж, монголчуудыг доромжилж байна. Эрдэнэт УБҮ-ийн 49%-ийг гартаа оруулсан гэх 27 настай залуу яагаад тийм "хүчтэй" байгаа нь одоо л илэрч эхэллээ. Түүнийг бүхэл бүтэн бүлэглэл нэвтэршгүй хана болон тулж байх магадлалтай ажээ. Тэр Монголын компанийн дүрмийг давж, 49%-тай тал нь Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиралд нэр дэвшүүлэх эрхийг эдлэнэ гэж заалт оруулж, батлуулж чадсаныг хараад, бишрэх л үлдлээ. Бүгдийг өөрийнхөө эрх ашигт нийцүүлж чадаж байна, тэд. 49 хувийг эзэмшигч тал одоо нэр дэвшүүлэх тэр эрхээ эдэлж байна. Тэд хэнийг дэвшүүлж байна вэ? гэдгээс гол зангилаа нь тайлагдаж байна. Энэ бол нөгөө л эдийн засгийн алуурчдын гар хөл.

2010-2013 онд Оюутолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Камерон Макрей, 2014-2016 онд гүйцэтгэх захирал байсан Эндрью Вүүдлэй нар. Нууцалж байгаа ч энэ нэрүүд хэвлэлд дурдагдаж, сошиал ертөнцөөр цацагдлаа.

Монгол талаас, нөгөө Оюутолгойн ТУЗ-ын гишүүн, Да.Ганболдын нэрийг хавчуулсан байна. Тиймээс, 27 настай хүүгийн ард Оюутолгой дээр суурилсан, монголын улс төр, эдийн засгийн бүлэглэл байна гэж хардаж болох нь ээ. Тэд гадныхантай хамтарч, монголын баялгийг цөмлөж дуусах нь. Ийм мэдээг сонсоод, дуугүй сууж чадахгүй нь ээ, Монголчууд аа. Шэйрлэж, аль болох олон хүнд түгээнэ үү, гэж л хүсье.

 

 

 Нийтлэлч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Джон Перкинс гэгч Монголд явуулсан ЭЗ-н алуурчдийн ажил****анд Америкт сургууль төгссөн гэгч Эби Баярцогт Сайхнаа гээд өчнөөн хүн холбогдсоныг удөхгүй бичнэ гэсэн 2016-11-22
Зочин:Энэ хүмүүсийн тэнгэр ниргэг 2016-11-22
Mongol:Да Ганболд гэх "хятад" нөхөр хаана их мөнгө байна тэнд тууж явах юмаа ! Энийг тэр түүхэн нутагруу нь явуулахсан! 2016-11-22
Mongol:Да Ганболд гэх "хятад" нөхөр хаана их мөнгө байна тэнд тууж явах юмаа ! Энийг тэр түүхэн нутагруу нь явуулахсан! 2016-11-22
Монголыг ҮХҮҮЛЖ хоослон ТОНОЖ байгаа бүлэглэлийн толгойлогч бол ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД, Монголбанкинд:Монголыг ҮХҮҮЛЖ хоослон ТОНОЖ байгаа бүлэглэлийн толгойлогч бол ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД, Монголбанкинд байсан ЗОЛЖАРГАЛ нар юм. Эдгээр хүмүүс төрийн мөнгөөр Монголын бүх л өөдтэй өнгөтэй бүхнийг "худалдан" авсан нэр зүүж ДЭЭРЭМДСЭН. Эрдэнэт, Дарханы төмөрлөг, Хөгөл, Бор өндөр, гээд цаашаа урсана. Эдгээр хүмүүст хаанасааа мөнгө байх вэ??? 2016-11-23
архад:МАН чинь тэр чигээрээ Хятад бодлого хийгээд байна бишүү.Монгол улсыг хил хамгаалалтгүй болгоъё гэх шиг .Арай л хэт доромжлоод байнаа 2016-11-24
овгон:Ийм бэлэнчилэх баримт байхад монголчууд хараад суух юм, монголоо гэсэн ард тумэн хэцуу сонголт хийждээ.Одоо засаж залруулж бодмоор юм.бидний газар нутаг эх орноо минь тоглож байгаа улсуудийг хараад бахархаж суухуу?40-50 нь жилийн дараа Оюутолгойгоос юу улдэх вэ?35тэрбум ядарсан эдийн засагт их туслах бишуу? 2016-11-24
uurtai:4 4 jileer iimerhuu yaria boloh yum daa.man garuud bas yalgaa baihgui odoo boltol sniidej chadahgui.idej uusan bol hunii uuriigui budii ni huraaj ulsiin umch bolgoh heregtei teguul hyamarlaas garna 2016-11-24
бат : Удахгүй Монголд улс төрийн тэмцэл эхэлж засаглалын системийг өөрчилж энд дурдагдсан бүх хүн шоронд орж байж л бид аврагдана 2016-11-24
ц:Нөгөө л улиг болсон ****, гадныхны гар хөл, эх орноо худалдсан гэсэн жижүүрийн үгтэй нийтлэл гэхэд хэцүү л бичвэр бна, Үнэхээр бодит мэдээлэл бол тоо баримт, цаг хугацаатай байдаг, Зүгээр л нэг цагаахан муулсан бичвэр бна, Иргэд иймэрхүү улиг болсон зүйлд ач холбогдол өгөхөө больсон доо,,, 2016-11-24
Ghhhhh:Elbegdorj ezenn ym bishui 2016-11-25
Иргэн 111:Бид эх орны эзэн байх эрхгүй болжээ. Ард түмнийг ингэж доромжилж болохгүй. Олон түмэн ийм байдалд удаан дуугүй, хүлцэнгуй байж тэсэхгүй л болов уу. 2016-12-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?