2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 503 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 430 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Үүнээс 3 хүүхэд осолд өртсөн байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал : СХД-ийн нутаг Тахилтын 1-р гудамжны баруун замд H.Sonata маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон онхолдож зорчигч 10 настай эрэгтэй Э гэмтээсэн байна. Энэ мэтчилэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бусдыг гэмтээж байгаа жолооч нар ихэссээр байгаа тул автомашин жолоодогч та согтууруулах ундаа хэрэгслэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ЗЦГ-аас анхааруулж байна.