НИЙСЛЭЛИЙН ЦАСЫГ ЦАЛИНТАЙ ЦЭВЭРЛЭНЭ

2016-11-28  

Сүүлийн өдрүүдэд цас дараалан орж, 13 см, зарим газраа 26 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Замын халтиргаа, гулгааг арилгахад 695 тонн давс, 438 тонн бодис зарцуулж, 189 тонн давс, 597 тонн давсны үлдэгдэлтэй болжээ. Зам талбайн 609 үйлчлэгч, 39 машин өдөр бүр тогмтол ажиллаж байгаа бөгөөд цэргийн албан хаагчид оролцож байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу оюутнууд, ажилгүй иргэдэд тодорхой хэмжээний талбайг хуваарилж, түүнд нь тохирсон ажлын хөлсийг нь өгч цагийн ажил эрхлэх боломж олгох замаар дайчилж ажиллуулах боллоо.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нийтийг хамарсан цас, мөсний цэвэрлэгээнд дайчилж болохгүй, энэ талаар зохион байгуулж байгаа ажлаа одооноос зогсоохыг үүрэг болгожээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хаан:тэр нь дээр ш д 2016-11-28
золбоо:яаж бүртгүүлэх вээ 2016-11-28
зочин:худлаа тоо бичиж идэж луйвардах чинь хэрээс хэтэрч бгаа юм биш үү ТҮК үүдээ хотын дарганцараа 1000 гаран тооно давс цас хайлуулагч цацчихсан хот 10 н жилийн хүүхдээр цасаа нүдүүлэхдээ тулёихсан байх уу 2016-11-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?