НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАР ОСОЛ ГАРГАХ НЬ ИХЭСЧЭЭ

2016-11-28  

2016 оны 11 дүгээр сарын 26, 27-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 661 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 523 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 3 өртсөн байна. Шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 81 жолоочийг илрүүлж замын цагдаагийн албан хаагчид гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 13-ын автобусны буудлын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS  маркийн автобусны жолооч Б нь мөн компанийн JEA 800 D  маркийн троллейбустай мөргөлдөж зорчигч 46 настай эмэгтэй Н гэмтсэн бол мөн СХД-ийн нутаг Москвагийн гудамж 5-н шарын автобусны буудлын замд Тэнүүн огоо ХХК-ны H.Aero City маркийн автобусны жолооч С нь явган зорчигч 28 настай эрэгтэй М-ийг мөргөж гэмтээсэн хэргүүд тус тус гарчээ.

Иймээс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа албан байгууллагууд хяналт шалгалтаа сайжруулан тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч нартаа сэрэмжлүүлэг байнга өгөхийг замын цагдаагийн газраас анхааруулж байна. 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?