Сэлэнгэ аймгийн Мандал сумын Халуун рашааны гэдэг газар тус сумын 1-р багт оршин суух 30 настай эрэгтэй Г нь автомашинтай ууланд самарт явж байгаад онхолдсон байна. Харин тэвшин дээр сууж явсан тус сумын 2-р багт оршин суух 32 настай эрэгтэй С нь автомашинд дарагдаж нас баржээ. Тэд “Зил-131” машинтай явсан байна. Самарт явж байгаад ихэвчлэн модноос унаж нас барсан тохиолдол гарч байсан юм. Иймээс иргэдийг анхаарал болгоомжтой явж байхыг сануулж байна.
О.НАНСАЛМАА