Сүүлийн үеийн гэмт хэрэгт ихэвчлэн хүүхдүүд болох 25 хүртэлх насны залуучууд холбогдож байгаа юм. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт БЗД-ийн 6-р хорооны “62-р байрны 3 давхарт дээрэмдүүлсэн хүүхэд байна” гэсэн мэдээлэл цагдаагийн газар ирсэн байна.
Тэгтэл 17 настай эрэгтэй Т-ийн өвлийн хүрэм, ноосон цамц, жинсэн өмд, гар утасны чихэвч, оюутны смарт карт, 12.000 төгрөг зэргийг оршин суух тодорхой хаяггүй 15 настай "Т" гэгч дээрэмдсэн байжээ. Бусадтай бүлэглэн зодож дээрэмдсэн энэхүү хэргийг шуурхай илрүүлэн БЗДЦХ-2-р хэлтэс шалгаж байна.
О.НАНСАЛМАА