Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50м2 талбайтай орон сууцыг төрийн өмчийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 м2 хүртэл хэмээн өөрчилжээ.
30 хувийн урьдчилгаа бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багассантай холбогдон “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 м2 хүртэл талбайтай орон сууцнууд борлогдохгүй байсан тул түрээсийн орон сууцын санд шилжүүлэх хүсэлтээ аймгийн Засаг дарга нар Засгийн газарт гаргаж байжээ.
Үүнээс үндэслэж “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг орон нутагт барьсан 70 м2 хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн байна.
Д.БУЯНЖАРГАЛ