ХАР ТАМХИ ХИЛЭЭР ОРУУЛЖ ИРСЭН ЭТГЭЭДҮҮД БАРИВЧЛАГДЖЭЭ

2016-12-01  

Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтэс, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэстэй хамтран 2016.11.18-ны өдөр Монгол Улсын иргэн А, Э нар нь хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох мөс хэмээх бодисыг зарж борлуулах зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлснийг ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж байна.

Мөн 2016.11.23-ны өдөр Монгол Улсын иргэн Т нь хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох мөс гэх бодисыг зарж борлуулах зорилгоор илгээмжийн газраар дамжуулан БНХАУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг тус тус илрүүлэн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2, 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Дээрх этгээдүүдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна. Хуульд: 

188 дугаар зүйл. Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх

188.2.Хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.  

192 дугаар зүйл. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах

192.2.Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
pkxny :ХУУЛЬ ЗӨӨЛДӨӨЛ БАЙНА ДАА БАРЫН ЗУЛЗАГЫГ БАГА ДЭЭР НЬ ГЭЖ ЭРТХЭН ХУУЛИА ЧАНГАЛААД ӨГӨӨЧ ХОЙЧ ҮЕД МИНЬ ХЭРЭГ БОЛОХ БУС УУ 2016-12-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?