АН АМЬТНЫ ЭД ЭРХТЭН ХИЛЭЭР АВЧ ГАРЧ БАЙСАН ХҮМҮҮС БАРИГДЖЭЭ

2016-12-02  

Улаанбаатар хотын харъяат М, Орхон аймгийн харъяат Н нар нь бүлэглэн бугын чив дөрөв, чонын гурван толгой, эрүү, ходоод 12, хүдрийн заар тав, бугын эвэр 20 кг-ыг Улаанбаатар-Эрээн чиглэлд хөнгөрсөн сарын 28-нд аялж явсан галт тэргэнд нуун өмнөд хөрш рүү гаргаж байсныг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн албан хаагчид, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд хамтран илрүүлж, шалгаж эхэлсэн байна.

Үүнээс өмнө мөн л дээрх чиглэлийн галт тэрэгний цуваанд нуун хил нэвтрүүлж, улсад их хэмжээний хохирол учруулж байжээ. Нэн ховор амьтанд тооцогддог нэг хүдрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 3-3,5 сая төгрөг, нэг буга 6,6-7,5 сая төгрөг гээд тооцохоор байгальд асар их хэмжээний хохирол учирсан нь тодорхой. Эд эрхтэн хууль бусаар хил давуулсан хүмүүс биедээ нуусан байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Самбуу:Энэ дэлхий дээр ан амьтан зэрэгцэн оршин байхад хүмүүн бид устгаад юу ч гэх вэ дээ. Хэдэн халтар төгрөг илүү болчихсон хорвоо... 2016-12-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?