“УЛААНБААТАРЫН МӨНГӨН ҮДЭШ” ЦЭНГҮҮНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УРИАЛГА

2016-12-02  

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг төв талбайдаа хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах уриалга гаргажээ.

Иргэдэд зориулсан томоохон баяруудын нэг болох энэхүү шинэ жилийн цэнгүүнд нийслэлийн олон мянган иргэд оролцдог бөгөөд цэнгүүний тайз засал, чимэглэл, урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ, талбайн чимэглэл, цэнгүүний шууд дамжуулалт, сурталчилгаа зэрэг ажлуудын зохион байгуулалтын эрхийг хувийн хэвшлийн томоохон байгууллагуудад бүрэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс талбайн зөвшөөрөл, автомашины зөвшөөрөл, замын хөдөлгөөний болон хэв журам, түргэн тусламж, галын аюулгүй байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгааны асуудал зэргийг бүрэн хариуцах юм байна.

Хувийн хэвшлийн байгууллагууд энэхүү онцгой боломжийг ашиглан Сүхбаатарын талбайд урлагийг тоглолт, шууд дамжуулалт болон сурталчилгаа, талбайн болон тайзны засал чимэглэл зэргээр дамжуулан өөрийн байгууллагын танилцуулга сурталчилгаа, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах онцгой боломж нээгдэж байгаа тул хувийн хэвшлийн байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна гэж нийслэлийн Соёл урлагын газраас мэдээллээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?