ИРЭХ ДАВАА ГАРАГААС БАРУУН-САЛААНААС ХАЛДВАРТЫН ЭМНЭЛЭГ ХҮРТЭЛ АВТОБУСНЫ ШИНЭ ЧИГЛЭЛ ҮЙЛЧИЛНЭ

2016-12-03  

Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа, Баян-Хошуу орчмын иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгаанаас үндэслэн ирэх Даваа гарагаас Баруунсалаанаас Халдвартын эмнэлэг хүртэл автобус явахаар болжээ.

Тодруулбал, Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлд өөрчлөлт оруулж “Сансарын тойрог”-оос “Халдвартын эмнэлэг” хүртэл 2 км сунгасан байна. Ч:41 “Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг” чиглэлд 10 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилнэ гэдгийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Мөн “Нарантуул” ОУХ Төв рүү үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусууд Монгол улсын стандартын дагуу насжилтаар хасагдсантай холбогдуулж тэдгээрийн орон зайг нөхөх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг та Нийслэлийн нийтийн тээврийн газрын 11323176, 11321490 дугаарын утсаар лавлах боломжтой.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?