АРХИ ХОЁР ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДЛОО

2016-12-05  

Энэ амралтын өдрүүдэд ноцтой гэмт хэргүүд гарч цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд нь архи дарс хэрэглэсэн байхдаа тухайн хэргийг үйлджээ. Тухайлбал : Баянзүрх дүүргийн иргэн А согтуу байхдаа гэр бүлийнхэндээ агсан тавьж уурласнаас болж 12 настай зээ хүү нь цээжин тус газар нь хутгалсан байна. Үүний улмаас “А” Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очоод нас барсан байна.  Тухайн гэмт хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Мөн БЗД-т иргэн “У” хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн “А”-гийн хоолойг нь боож амь насыг нь хохироожээ. Хэргийг үйлдсэн “У“ мөн л архи дарс уусны улмаас тус хэргийг үйлдсэн байна. Сүүлийн үед иргэд архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс болж гэмт хэрэг үйлдэх нь ихэсчээ. Иймээс архийг тохируулан хэрэглэхийг цагдаагийн байгууллага анхааруулж байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
****fdsfasdfa:asdfsdfafasd 2016-12-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?