СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН 98 ТОХИОЛДЛЫГ ИЛРҮҮЛЛЭЭ

2016-12-05  

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 533 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 426 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 17 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 20 хүн хүнд хөнгөн гэмтжээ. 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3 өртсөн бол зам тээврийн осолд 4 хүүхэд өртжээ. Хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. 

Тухайлбал : 

ХУД-ийн нутаг Интермед эмнэлгийн зүүн замд H.Sonata  маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 50 орчим насны нэр,  оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон.

СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, 32-ын уулзварын замд T.Prius маркийн авто машины жолооч нь явган зорчигч 9 настай эрэгтэй С-ийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан.

 

 

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?